Өсвөрийн тамирчид Японд олимп-спортын аялалд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчид Японд олимп-спортын аялалд хамрагдана

Япон улсад олимп-спортын аялал хийх спортын холбоодын өсвөрийн тамирчдын төлөөлөгчдийг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр(02.05) Монголын Үндэсний олимпийн хороонд боллоо. Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачлагаар “ТОКИО-2020” зохион байгуулах хороо, Монголын Үндэсний олимпийн хороо, Япон улсын Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж буй "JENESYS- 2.0”(Japan-East Asia Network of Exchange for Students and Youths) хөтөлбөрийн дагуу 17 спортын холбооны төлөөлөл болсон өсөх ирээдүйтэй өсвөрийн тамирчид багтжээ. Энэ сарын 15-22-ны өдрүүдэд Японд болох олимп-спортын аялалын баг тамирчдыг Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар ахлан явах юм.

Монголын Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин хэлэхдээ “Энэ удаагийн олимп-спортын аялалд 17 спортын холбоодын төлөөлөл болсон өсвөрийн тамирчид хамрагдана. Энэ бол МҮОХ Японы олимпийн хороотой “Токио-2020” зуны олимпийн наадам хүртэл хамтран ажиллах гэрээний дагуу хийгдэх ажлын нэг юм. Залуу тамирчдыг дэмжих үүднээс Японы талаас олон арга хэмжээг зохион байгуулж байна. "JENESYS- 2.0” хөтөлбөрийн хүрээнд олон орны өсөх ирээдүйтэй тамирчин хүүхдүүд Япон улсад очино. Энэхүү аялалд багтсан өсвөрийн тамирчдын хувьд 2020 оны олимпийн наадамд оролцох боломжтой ирээдүйтэй шилдэг тамирчид юм. Эдгээр 17 тамирчдын хувьд долоон хоногийн хугацаанд Японы спортын холбоотой танилцаж, бусад арга хэмжээнд оролцоно. Цаашид олон арга хэмжээ болох бөгөөд үүний эхлэл нь өсвөрийн тамирчдын ОЛИМП-СПОРТЫН АЯЛАЛ болж байна." гэсэн юм.

“JENESYS 2.0” хөтөлбөрт дараах өсвөрийн тамирчид багтжээ.

  1. Байт харваа – Д.Дашнамжил
  2. Хөнгөнатлетик – Б.Бадам-Очир
  3. Бейсбол – Ц.Батзул
  4. Бокс – Б.Мишээлт
  5. Туялзуур сэлэм – М.Мөнхтулга
  6. Ширээний теннис – Р.Билэгжаргал
  7. Таеквондо – Д.Амгаланбаяр
  8. Бадминтон – Б.Халиунаа
  9. Дугуй – Х.Сугаржав
  10. Жүдо – Б.Хонгорзул
  11. Гимнастик – Б.Мөнхсайхан
  12. Регби – Е.Бямбабүтэд
  13. Талбайн теннис – Д.Энхжин
  14. Буудлага – З.Намдуун
  15. Волейбол – С.Будсүрэн
  16. Хүндийг өргөлт – М.Анхцэцэг
  17. Чөлөөт бөх – Б.Чимгээ нар багтжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж