Сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж юу шийдэх вэ? | News.MN

Сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж юу шийдэх вэ?

Сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж юу шийдэх вэ?

Сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж юу шийдэх вэ?

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны есдүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь 2020 оны долдугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний анхны гадаад айлчлал юм.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэж заасан байдаг.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г манай улсад хүлээн авсан. Энэ айлчлалын дараагаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрөө ОХУ-д айлчилна.

2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Гэрээг хоёр улсын Парламент соёрхон баталсан билээ.

Айлчлалын үеэр соёрхон баталсан батламж жуух бичгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцох аж. Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр болох юм.

АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР МАНАЙ ТАЛААС ДАРААХ ГОЛ АСУУДЛУУДЫГ ЯРИЛЦАНА

  • 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар,
  • Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар,
  • Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана.
  • Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаар,
  • Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ,
  • Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах,
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудлаар мөн ярилцахаар төлөвлөж байгаа ажээ.

Айлчлалын үеэр болох уулзалтууд:

  • ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ.
  • ОХУ-ын Парламент, Засгийн газрын зарим удирдлагатай уулзалт хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тусгаар тогтнолын үнэтэй хийн хоолой 2020-09-17 66.181.177.16

Шхаб-д элсэж орос хятадын нэг муж болох гэсэн болзолтойгоор орос монголоор дайруулж хийн хоолой тавих гэж байгаа. Энэ бүхний ард нөгөө л оркуудын бөөс өмхий төвд тайрдас жанхуу байгаа. Ухна жанхуу 2 Монголыг орос хятадад зараад дундаас нь тэрбум доллар авч байгаа.

Avatar

Зочин 2020-09-17 122.201.21.120

Энэ нөхөр юу яриад байна аа . Барууныхан манай зарим нөхдөд доллор,мөнгө долоолгож, тарихийг нь ийм болтол эргүүтүүлэн, ёс бус үзэл суртлаар мөлчийтөр нь угаасан байгаа юм даа.Ямар ч ёс суртахуунгүй, хүн чанараа алдсан, хоосон амьсгаанууд болжээ.

Avatar

Зочин 2020-09-17 202.9.40.145

п***а минь хятадын сайдтай уулзаад дараа нь тусгаарлагдна энэ тэр гэсэн юм байдаггүй юм уу? Эсвэл дарга нарт тусдаггүй вирус уу.

Avatar

Архангайхүү 2020-09-17 66.181.190.42

ОХУ-тай шийдэх маш чухал асуудал бол салаа тѳмѳр замтай болох асуудал ! Энэ асуудлыг шийдчихдэг улстѳрийн хүчин байхгүйм даа , манайд ? Бусад бүх асуудлыг зогсоож байгаад энэ том бүтээн байгуулалтыг хийчихвэл монголчууд 2 их гүрний хооронд тѳмѳр замын тээврээр асар их орлоготой байх боломж бий болно.

Avatar

Зочин 2020-09-17 139.5.219.85

орос хятад 2 хуйвалдчихаад байхад бид чадахгүй ээ тэдний хуйвалдаан бид нараас түрүүлж явжийн

Avatar

хужагын боолууд 2020-09-17 185.124.29.239

ЭЦСИЙН ЭЦЭСТ ЖОНХУ МӨН БУ.У ТАШААНДАА ЗҮҮЖ ЭРГҮҮТЭЭД БАЙДАГ МАНГАРДУУ л***р ЭНЭ МАНГАР..ХАРВААС ЦАРАЙ НЬ ИЛТ МАНГАР ГЭДЭГ НЬ МЭДЭГДЭЭД БАЙГАА ИЙМЭРХҮҮ ЗАХЫН БОЛОВСРОЛГҮЙ ЮМНУУДААР ТӨРӨӨ БАРИУЛЖ БАЙГАА НЬ ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ӨӨРСДИЙНХ НЬ Л СОНГОЛТ.ХЭДЭН ТӨГРӨГ ХАРААД ЭЛЭГ НЭГТНҮҮДЭЭ ХӨСӨР ХАЯЖ. ИЙМ БАЙЖ БУ.У АГСАЖ ДЭЭЛ ӨМСӨЖ АЛИАЛАХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?!УЙГУР ШИГ ХЯДААД УНАВАЛ ТАГГ ДУУГАРАХГҮЙ БАЙХ ХЭРЭГ ҮҮ?АМЬ НЬ ТЭМЦЭЭД АВРАЛ ЭРЭЭД ИРВЭЛ ӨВРҮҮДИЙГ ГАВЛААД ХЯТАДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ БОЛЖ БАЙНА УУ😡

Avatar

Болдог бол 2020-09-17 66.181.183.35

Манай сайд хэдий гадаад харилцааны чиглэлээр ажиллаж бсан боловч Лавров т дөхөж очихгүй. Цаашид аль ч нам эвсэл ямар ч ерөнхий сайд гарсан бай болж л өгвөл сольж хольж болохгүй яам шүү

Avatar

Зочин 2020-09-17 66.181.161.60

Лавровт зад загнуулаад тулгасан болгоныг нь "Жа мэдлээ!" гээд л ирэх байх даа!?

Avatar

Зочин 2020-09-17 64.119.27.133

Хамгийн гол асуудал Эгийн голын УЦС-ыг л ярь . Ярь гэж дээ Иванууд чамайг хүн итгий хэл нохой гэж үзэх болов уу. Эрдэнэтийн гэр хорооллын сургуульд л ү****ц юм байсын. Суудал нвнь хурцдаад байна. Суудалдаа гологдсон Н. Тавинбэх А. Ариунзаяа Н. Энхтайван мэтийэ сайданцарууд байнаа

Avatar

Зочин 2020-09-17 202.179.25.32

Монголчууд заавал Мсоква явж тэнэгтдэг хэвээрээ.

Avatar

Зочин 2020-09-17 109.89.151.254

Ийм дуу муутай газар шагайсан юмыг оросууд буур доош хийнэ. Очоод ярилцах зуйл нь хэвшмэл ухээнц тодорхойгуй л юм бна. Ухсэнээ хийж явж ивануудыг хегжеех шаар бол. Гуяндаа нагаантай нь очихдоо жижиг буудалд газардаж газар шагайж бгаад ирсэн. Еронхийлегч нь хелдуу буудлаа манайд ашиглуулаалаарай гэж хелдуу юм гуйж бгаад ирснийгээ том бодлого гээд яриж ирсэн жужигчид. Явж цирхийн сармагчин шиг байхын хэрэг бна уу орос хятадуудын емне. Зугээр л яамныхаа ажилчидад наад асуудлаа даатга.

Avatar

Зочин 2020-09-17 122.201.31.1

ТУСГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ЭНЭ ТЭР ЯАСАН БЭ. ХЯТАДЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫХАНЫГ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛДАГГҮЙ ЮМ УУ. ТУСГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ БАЙДАГГҮЙ ЮМ УУ. ВАН И ТАНАЙХ МАНАЙ ВАКЦИНЫГ АВАХГҮЙ ЮМ БОЛ ОРОС РУУ ОЧИЖ ВАКЦИН ЭНЭ ТЭР ЭЭ ЯРЬЖ ХӨӨРЧ ОЛЖ АВ ТЭГЭЭД ХИЛ МИЛ ЭЭ НЭЭ ГЭЭД ЗАГНАА ЮУ . ЯАГААД ОРОС ГЭЭД КОВИДТОЙ БАЙХАД ТЭЛЧИЛЭЭД УНАВ.

Avatar

Зочин 2020-09-17 185.124.28.140

700 саяар элэг нэгтнүүдээ зарсан нохойн шээсс онгоцны ослоор үхвэл таарна

Avatar

Тоть биш биз 2020-09-17 202.9.40.67

Худалдааны тариф, Темер зам , Хийх хоолой- г суулийн 30 жил Улиг болтол орост ярьжээ. Негеех нь дулий Юм уу. ???? Эсвэл ойлгуулж хэлж чаддагуй юм болов уу Орчуулагч нь???Онигоо юмаа???30 жил тоть адил давтах? Уунийг гадаад бодлого гэхэд ч ичмээр?? Дамшигуудаа-ГХЯ.??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж