Долоо хоногийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын албаны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна. ОБЕГ-ын даргын тушаалд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага  битүүний өдрөөс эхлэн долоо хоногийн турш өндөржүүүлсэн бэлэн байдалдт ажиллахаар заасан байна.  Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнийг  хоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:00 цагаас хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх ажээ.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байгаа юм байна. Сар шинийн өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг онцгойлон анхааруулсан байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж