Есдүгээр сард хүүхэд багачуудын хичээл сургууль эхэлж, оюутан залуус эрдэм номын мөр хөөн, нийслэлдээ хүрэлцэн ирцгээдэг. Үүнийгээ дагаад хэсэг хугацаанд чимээгүй байсан түгжрэл эргэн ирдэг гэхэд буруудахгүй. Нийслэлд өдөрт 420 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Дийлэнх нь хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхийн тулд машин унадаг. Сурагчдын амралтаар хот сэлүүхэн, түгжрэл багасдаг нь ч үүнтэй холбоотой.
Есдүгээр сарын 21-ний өдрөөс нийт 31 сургуульд чиглэл өгч, 40 сургуулийн автобусыг 35 чиглэлд эхлэн явуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "31 сургуульд чиглэлээ өгөөд, хүүхэд хамгаалагчтайгаа гэрээ хийн, эцэг эхчүүд, хүүхдүүдэд мэдээлэл өгөн, бэлтгэл ажлаа хангаад байна. Цаашид энэ ажлыг улам өргөжүүлнэ. Нийслэл хотоос 200 сургуулийн автобус нэмж авахаар холбогдох байгууллагууд гэрээ хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил хүүхдийн автобусны зориулалтаар эхний ээлжийн 75 автобус арваннэгдүгээр сар орчимд ирэхээр байгаа. Сургуулийн автобус нь хүүхэд гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих болон Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлнэ” гэв.
СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ 35 ЧИГЛЭЛ
Э.БУРАМ
Зочин 2020-09-17 66.181.161.43
Хэдэн цагаас явах вэ
й 2020-09-17 192.82.70.170
схем зургаар харуулчиж болдоггүй юм байхдаа
Мөнхцацрал 2020-09-17 66.181.161.103
Шар хаднаас ямарч автобус алга. манай хүүхэд спортын төв сургуульд явдаг. Төвийн чиглэлийн шар хад2 гэдэг автобус ховор явдаг. Арай гэж өвөл хөлдөх шахам даарсан хүүхэд ирдэг. Яагаад энэ чиглэлрүү хүүхдийн автобус явуулахгүй байгаа юм бэ. Олон хүүхэд хотын төв рүү явдаг ш дээ.
Нандинзаяа 2020-09-17 202.9.40.154
Зөв2 тэхдэн Бгд н 73сургууль ясийн болоо
Pzd 2020-09-17 66.181.161.64
Busad surguuli ni yatsiin bee
zochin 2020-09-17 202.126.90.43
chingeltei duureg 49 bdaggui nass
bolio 2020-09-17 66.181.161.81
hamran toirokh teguul yamar heregtei
Зочин 2020-09-17 43.228.129.108
хамран сургах тойргийнхоо эсрэг балай юм хийх юм
Bod 2020-09-17 139.5.218.179
Гэртээгээ ойр сургуульд сургуулахын тулд хотын захын багш нараа чадавхжуулвал төвийн түгжрээ буурна.
зочин 2020-09-17 103.10.21.119
хөгшин хүмүүс орж суудлыг нь эзэлчээд байдаг гэсэн ,сурагчдаас өөр хүмүүс суулгамааргүй бн