Есдүгээр сард хүүхэд багачуудын хичээл сургууль эхэлж, оюутан залуус эрдэм номын мөр хөөн, нийслэлдээ хүрэлцэн ирцгээдэг. Үүнийгээ дагаад хэсэг хугацаанд чимээгүй байсан түгжрэл эргэн ирдэг гэхэд буруудахгүй. Нийслэлд өдөрт 420 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Дийлэнх нь хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхийн тулд машин унадаг. Сурагчдын амралтаар хот сэлүүхэн, түгжрэл багасдаг нь ч үүнтэй холбоотой.
Есдүгээр сарын 21-ний өдрөөс нийт 31 сургуульд чиглэл өгч, 40 сургуулийн автобусыг 35 чиглэлд эхлэн явуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "31 сургуульд чиглэлээ өгөөд, хүүхэд хамгаалагчтайгаа гэрээ хийн, эцэг эхчүүд, хүүхдүүдэд мэдээлэл өгөн, бэлтгэл ажлаа хангаад байна. Цаашид энэ ажлыг улам өргөжүүлнэ. Нийслэл хотоос 200 сургуулийн автобус нэмж авахаар холбогдох байгууллагууд гэрээ хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жил хүүхдийн автобусны зориулалтаар эхний ээлжийн 75 автобус арваннэгдүгээр сар орчимд ирэхээр байгаа. Сургуулийн автобус нь хүүхэд гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих болон Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлнэ” гэв.
СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ 35 ЧИГЛЭЛ
Э.БУРАМ
Холбоотой мэдээ