Шатахууны хямдралаас 80-100 тэрбумыг иргэд хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Шатахууны хямдралаас 80-100 тэрбумыг иргэд хэмнэнэ

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо шатахууны үнийг бууруулах шаардлагыг Засгийн газар, нефт импортлогчдод тавьж ажилласаны үр дүн гарч байна гэдгээ мэдээллээ. Тэд шатахууны үнийг 80-150 төгрөгөөр хямдруулж чадсан нь дандаа хар бараан мэдээ сонссоор залхсан иргэдэд цагаан сарын өмнө сонссон сайн мэдээний нэг байлаа. Дээрх ажиллагааны үр дүн буюу шатахууны үнийн хямдралаас иргэд 80-100 төгрөг тэрбум хэмнэнэ хэмээн тооцоо гаргаснаа сонирхуулав . Засгийн газрын зүгээс нефт боловсруулах үйлдвэртэй болох ажлыг 2016 онд эхлүүлэх талаар ярьж байгаа бөгөөд дотоодын нефтийн үйлдвэртэй болсноор хэрэглэгчид хямд шатахуун хэрэглэх боломж бүрдэж жил бүр гадагшаа өгдөг 1.5 тэрбум доллар дотооддоо үлдэх боломжтой юм.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж