Малчны зээлийн хүүг бууруулж байна гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Малчны зээлийн хүүг бууруулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Малчны зээлийн хүүг бууруулж байна гэв

УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдрийн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаан одоо Засгийн газрын цагаар үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулт өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сар шинээс өмнө бүх төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Засгийн газар хэрхэн ажиллаж байгаад хариулт хүсэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Өнөөдөр бид бүхэн бэлэг барих гэдэг утгаараа биш ард түмний өмнө хүлээсэн үүргээрээ хийх ёстойгоо хийгээд явж байгаа. МАН-ын бүлгээс бүх төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллаач ээ гэдэг шаардлага ирүүлсэн. Хэрэглээний зээлийг дэмжсэн хүүг бууруулах юм бол буруу сигналь өгнө, эдийн засгийн макро үзүүлэлт дээр буруу болно.

Тийм учраас Засгийн газар экспортыг дэмжсэн, ажлын байр шинээр бий болгосон, импортыг орлосон зээл дээр үе шаттай арга хэмжээ авна. Нэр бүхий сайд нарт өгсөн үүргийн дагуу малчны зээлийн 30 хувийг үйлдвэрлэлийн зээл болгох ажлыг Засгийн газар хийгээд явж байна. Тодорхой шийдвэрийг Засгийн газар гаргасан. Цагаан сарын өмнө хойно дамжуулаад хийнэ. Төрийн банкийг энэ ажилд дайчлан ажиллаж байгаа. тус банкинд малчны 40 тэрбумын зээл байгаа. Түүнийг 18 хувийн хүү болгож буурахаар шийдвэрийг нь гаргаад явж байна. Цаашдаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын болон малчны дансаа бүртгэж байгаа, эх орны үйлдвэрээ дэмжиж, малын гаралтай түүхий эдээ тушааж байгаа малчны зээлийн 18 хувийг 10 хувь руу оруулах бэлтгэл хангаад явж байна гэсэн хариулт өгсөн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Г.ДАРЬ
 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-05 150.129.140.245

Малчин болох минь ч яалаа!

Зочин 2016-02-05 202.179.10.150

Монголоор дүүрэн мянгат малчид,,зуд болвол халамжлуулна.зээл авбал хөнгөлүүлнэ.татвар түрээс төлөхгүй.ямар буян нь дэлгэрсэн хүмүүс вэ.МАН-ны халамжны санал өгөгчид өө гэж...

Зочин 2016-02-05 202.21.110.186

Бямбацогт зээлийнхээ хүүг дийлэхгүй үкчих гээд байгаа юм уу. Яаж бодсон чиний санаагаар болдог болдгүй юм гэж байнаа хө

Зочин 2016-02-05 112.72.11.112

Khaan bank yah yum bol harjil baiyadaa.Ihenh malchid khaan bankind zeeltei.3 say hurtel ugnu gej bsan ynen bolob uu

Зочин 2016-02-05 103.57.94.148

за хамаатны малчингаараа зээл авхуулийдөө