ЭМЯ: 807 хүний сорьцод коронавирус илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 807 хүний сорьцод коронавирус илрээгүй

ЭМЯ: 807 хүний сорьцод коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 807 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ЭМЯ өнөөдөр (2020.09.17) мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 311 ба үүнээс 301 нь эдгэрлээ.

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийж, бусад өдрүүдэд цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэхээр болсон билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж