ОБЕГ: Нүхэн жорлонд унасан хоёр настай хүүг эсэн мэнд аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Нүхэн жорлонд унасан хоёр настай хүүг эсэн мэнд аварчээ

ОБЕГ: Нүхэн жорлонд унасан хоёр настай хүүг эсэн мэнд аварчээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


НҮХЭН ЖОРЛОНД УНАСАН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан дуудлага өчигдөр өдрийн 12:27 цагт дүүргийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Онцгой байдлын алба хаагчид хоёр настай, эрэгтэй Э-г жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, Яаралтай тусламжийн төвд шилжүүлжээ.

ТАМХИ АВАХААР ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ АЙЛЫН ГЭРЭЭС ОЛЖЭЭ 

  • Тамхи авахаар яваад сураггүй болсон, 33 настай, эрэгтэй М нь иргэн Г-ийн гэрт эсэн мэнд байжээ. Энэ тухай дуудлага өчигдөр орой 20:40 цагийн үед Онцгой байдлын газарт ирсэн байна. Тэрбээр Үүр багийн Бургалдай гэдэг газарт иргэн Г-ийн гэрт ирсэн байсныг олсон тул эрлийн ажиллагааг зогсоожээ. Иргэн М нь энэ сарын 11-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хагархайн таг гэдэг газарт самар түүж байхдаа ойролцоох отгоос тамхи авахаар явган гараад сураггүй болсон аж.
  • Мал хариулж яваад сураггүй болсон 39 настай эмэгтэй А-г гэрээс нь баруун хойд зүгт 3 км-т “Баруун хад” гэдэг газраас эсэн мэнд олсон байна. Тэрбээр энэ сарын 15-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот багийн “Цагаан хөтөл” гэдэг газарт малаа хариулж яваад алга болжээ. Эрлийн багийнхан алга болсон иргэнийг энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 00:35 цагт эсэн мэнд олсон байна.

САМАР ТҮҮХЭЭР ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Энэ сарын 15-нд 59 настай, эрэгтэй Л Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газарт самар түүж яваад сураггүй болжээ. Алга болсон иргэнийг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайж байна. Эрлийн багийнхан Тариахтай давааны “Аньст толгой” гэдэг газраас “Баянгол” гэдэг газар хүртэл явганаар 10 км, хоёрдугаар бүлэг Тариахтай давааны “Аньст толгой” гэдэг газраас “Хавчирганга” гэдэг газар хүртэл явганаар 10 км, нийт 20 км-т алга болсон иргэнийг хайсан ч үр дүнд хүрээгүй байна. Иймд эрлийн ажиллагааг өнөө өглөө 07:30 цагаас дахин эхлүүлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж