А.Сүхбат лекц уншиж, эхнэр нь иог заана

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

А.Сүхбат лекц уншиж, эхнэр нь иог заана

Муу нүүрт гал мичин жилийн  шинийн 8-ны билэгт сайн өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт Дархан аварга А.Сүхбат “Хийморь 13” нэртэй лекц унших гэнэ. Тэрбээр Монгол бөхийн хийморийн тухай сонирхолтой лекц уншихаар төлөвлөж байгаа бололтой. Харин эхнэр Н.Гарамханд нь эрчүүдэд зориулсан иогийн хичээл заах болсон байна. Тэрбээр “Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд маань иогийн хичээлээр ажиллуулсан булчингаа амрааж суллах, уян хатан чанарыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Иог нь оюун ухаан, бодол санаагаа төвлөрүүлэн өөрийгөө удирдах чадамжыг дээшлүүлэх төдийгүй сэтгэлийн амар амгаланг бий болгодог гайхалтай хичээл юм” хэмээн ярьжээ.

Ийнхүү зүлэг ногоон дэвжээнээс зодог тайлсан дархан аварга лекс уншиж, улс төрийн дэвжээнд хүч үзэхээр төлөвлөөд байгаа бололтой.

 Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж