Беларусаас Украин руу хил нэвтрэхийг хүссэн үнэн алдартны шашны 1000 гаруй мөргөлчийг буу барьсан цагдаа нар хориглон зогсоожээ. Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд Украины тал мөргөлчдийг хил нэвтрүүлэхээс цааргалан, хэд хоногийн турш зам дээр хонуулж байна. Зарим гэр бүлүүд майхан барин хилийн гадна тухалжээ. Нөгөө талд дуулга, хуяг өмсч, буу агссан Украины цагдаа нар мөргөлчдийг хүч хэрэглэн хил нэвтрэх үйлдлээс сэргийлэн хашаа босгон хамгаалалтад зогссон байна.
Еврейн календарийн дагуу шинэ жил есдүгээр сард болдог бөгөөд Рош ха-Шана гэж нэрлэдэг байна. Энэ үеэр олон мянган еврейн мөргөлчид Украины нийслэл Киев хотноо цуглардаг аж. Гэвч цар тахлаас болж, Украин нь өнгөрсөн наймдугаар сарын 28-наас нэг сарын хугацаанд гадаадын иргэдэд хил нэвтрэхийг хориглосон юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ