Судалгаа: Хэт их хошин шогийн мэдрэмжтэй байх нь зүрхэнд муу | News.MN

Судалгаа: Хэт их хошин шогийн мэдрэмжтэй байх нь зүрхэнд муу

Судалгаа: Хэт их хошин шогийн мэдрэмжтэй байх нь зүрхэнд муу

Судалгаа: Хэт их хошин шогийн мэдрэмжтэй байх нь зүрхэнд муу

Теннессигийн их сургуулийн эрдэмтэд зүрхний шигдээсээс амьд үлдсэн 2321 хүнийг хамруулсан судалгаа хийсний үр дүнд хошин шогийн мэдрэмж сайтай байх нь дараагийн хоёр жилийн дотор дахин зүрхний шигдээс болох эрсдлийг улам нэмдэг болохыг тогтоожээ.

Эрдэмтэд судалгаанд оролцуулах хүмүүсийг сонгохдоо цөхрөл, дургүйцэл, тэвчээргүй, уур уцаартай, бардам, хошин мэдрэмж ихтэй зэрэг аль болох олон зан авиртай хүмүүсийг олсон байна. Үр дүнд нь үргэлж сөрөг сэтгэл хөдлөлтэй байх нь эрүүл мэндэд асар муугаар нөлөөлдгийг баталсан байна.

Судалгаанд оролцсон хүмүүс эхлээд зан байдлын шалгалт өгч, түүнээс хойш 24 сар ажиглалтад байсан аж. Тийнхүү хоёр жилийн дараа оролцогчдын эрүүл мэндийн байдлыг зан авиртай нь харьцуулан судалсан байна. Дүгнээд үзэхэд өөдрөг үзэл стрессийн гормоныг багасгаж, цусны даралтыг тэнцвэржүүлэн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Харин сөрөг сэтгэл хөдлөл ихтэй хүмүүсийн цус өтгөрч, адреналины хэмжээ ихэсч, цусан дахь сахарын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ хэтэрснээр эрүүл мэндэд онц ноцтой нөлөө үзүүлдэг аж.

“Хэт хошин шогийн мэдрэмжтэй, ёжтой, цөхөрсөн, тэвчээргүй ууртай зэрэг сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс амьдралын буруу хэв маягтай байх хандлагатай байдаг бөгөөд түүнийгээ дагаад зүрхний өвчинд эмзэг болсон байх нь олон“ хэмээн судалгааг ахалсан Трэси Витори ярьжээ.

Эх сурвалж:  UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-17 202.9.46.182

Али эрт нээс уламжлалт анагаах ухаанд заагдчихсан зүйл. Европчууд өөрсдөөс нь илүү мэдлэгийг хүлээн зөвшөөрч чадахгүй хүний нээсэн юмыг өөрийн болгож гаргах гээд худалаа судалсан болж нээх өгүүлэл бичээд л н**ш юм аа.

Avatar

зочин 2020-09-17 202.126.90.48

эсрэг тэсрэг янз бүрийн судалгаа байдаг. хэн санхүүжүүлж байгаагаас хамаарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж