Zangia.mn “VIP RECEPTION” арга хэмжээг зохион байгууллаа | News.MN

Zangia.mn “VIP RECEPTION” арга хэмжээг зохион байгууллаа

Zangia.mn “VIP RECEPTION” арга хэмжээг зохион байгууллаа

Zangia.mn “VIP RECEPTION” арга хэмжээг зохион байгууллаа

Zangia.mn Монголын ТОП байгууллагууд, бизнесийн холбоодын тэргүүнүүд болон УИХ-ийн төлөөллүүдийг урин “VIP RECEPTION” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Zangia.mn /by biznetwork.mn/ 2020 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хэрэглэгчиддээ үйлчилгээгээ улам хялбар хүргэх зорилгоор олон төслүүд хэрэгжүүлж байгаа билээ. Төслүүдээс дурдвал гар утасны апликейшныг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Мөн Zangia.mn сайтад анкетаа үүсгэсэн бүх иргэддээ зориулан англи хэлний цогц сургалтыг онлайнаар үнэ төлбөргүй судлах боломжийг олгож байна.

Zangia.mn нь ажил олгогч болон ажил горилогч талуудыг холбон ажилладаг Монголын хамгийн эрэлттэй цор ганц вэбсайт/платформ/ бөгөөд хүний нөөцийн бүрдүүлэлтээ биднээр дамжуулан хийдэг ТОП байгууллагуудын удирдлагууд болон бизнесийн холбоодын тэргүүн/BCM, AMCHAM, МҮХАҮТ/, УИХ-ийн төлөөллүүдийг урин шинэ төслүүдээ танилцуулан, 2020 эдийн засгийн байдал, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар чөлөөт ярилцлага өрнүүлэн нэгэн үдшийг өнгөрүүллээ.

“VIP RECEPTION” арга хэмжээг нээж

  • Zangia.mn-ийн захирал Б.Түвшинтулга
  • Zangia.mn-ийн захирал Т.Баяр нар үг хэлэн ёслол төгөлдөр үйл ажиллагааг эхлүүлсэн.

Уригдан ирсэн хүндэт зочид, хүний нөөцийн салбарынхан хоорондоо мэдээлэл солилцон, санал бодлоо хуваалцаж нэгэн үдшийг өнгөрөөсөн. Мөн Хөтлөгч Энхболд, Voice Mongolia төслийн шилдэг оролцогч Өрлөг, амьд хөгжмийн X Vit хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөн “VIP RECEPTION” арга хэмжээг улам чимсэн. Зочид маань Highland Park Mongolia-н чадварлаг ахлах тогооч нарын бэлтгэсэн олон төрлийн амтат зууш, хоолыг зооглонгоо шөнийн Улаанбаатар хотыг тольдон, нэгэн үдшийг оюундаа хөрөнгө оруулалт хийн сайхан өнгөрүүлсэн билээ.

Zangia.mn Монголын иргэн бүрд ажлын байр!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж