&#34МУИС-Ирвэс&#34 улиралын эхний хоёр тоглолтонд хожлоо

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

&#34МУИС-Ирвэс&#34 улиралын эхний хоёр тоглолтонд хожлоо

Үндэсний супер лигийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр болсон тоглолтын мэдээллээс хүргэж байна.


Эмэгтэй лигийн 1-р тойрогийн ээлжит тоглолт МУИС-Оюутны шигшээ баг болон Монгени цогцолбор-Өсвөрийн шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс үүссэн онооны зөрүү улам бүр холдсоор 76:41 харьцаатай МУИС-Оюутны шигшээ Ирвэсүүд баг хожил байгууллаа. Монгени цогцолборын багийн хувьд эсрэг багийн самбарын тоглолтыг зогсоож чадаагүй нь хожигдох гол шалтгаан болсон юм. Эсрэг багтаа 21самбар илүү алдсан бөгөөд мөн тэд ердөө 20-хан хувьтай довтолсон гэдэг нь багийн тоглолт ямар тааруу байсаныг харуулж байгаа юм. Өнөөдөр Ирвэсүүд багийн тоглогч Өнөрмаа 14 оноо, 8самбар, 4 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол Нандинцэцэг 16 самбар 9оноо, 2014-2015 оны улиралын супер лигийн үнэ цэнэтэй тоглогч Болор-Эрдэнэ 11 оноо 10 самбар гүйцэтгэсэн байна. Харин эсрэг багаас Цэлмэг 11 оноо авж 9 удаа самбар бөмбөг авсан байна. Мөн тэрээр тус тоглолтод багаасаа 10с дээш оноо авсан цор ганц тоглогч нь байсан юм. Ингээд МУИС-Оюутны шигшээ Ирвэсүүд баг улиралын эхний хоёр тоглолтоо ялалтаар эхлүүлж байгаа бол Монгени цогцолбор-Өсвөрийн шигшээ улиралд ганц хожил авч чадалгүй 4 тоглолт хийж бүгдэд нь хожигдсон тааруухан үзүүлэлттэй болж байна.

 

Ургацын дараалсан хожилын цуврал vргэлжилсээр

Ургацын дараалсан хожилын цуврал vргэлжилсээр Үзэгчидийн хамгийн их хүсэн хүлээж байсан Ирвэс болон Төв-Ургац багуудын тоглолт өчигдөр спортын төв ордоноо явагдлаа. Тоглолт эхлэхэд үзэгчид ордонг суудалгүй болтол дүүргэсэн байлаа. Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй өрнөж эцсийн мөчид Төв-Ургац 97:91-р ялалт байгууллаа. Ингэснээр тэдний дараалсан хожлын цуврал 8 болж байгаа бөгөөд 10 хожиж 3 хожигдсон үзүүлэлттэйгээр лигийн тэргүүн баг хэвээр үлдлээ. Харин Ирвэсүүд 9хожил 4 хожигдолтой тэдний ард бичигдэж байна. Тус тоглолтын шилдэг тоглогч нь гайхамшигтай олон талт тоглолтоороо бидний мэлмийг мялаасаар ирсэн өнөөх л "Шидэт Жонес" байлаа. Энэ тоглолтод Крис Жонес 26 оноо 9 оновчтой дамжуулалт 6 бөмбөг таслалт хийж багаа ялалтад хөтөллөө. Ургацын бас нэгэн импорт тоглогч нь өнөөдөр гайхалтай байж 16 оноо 20 самбар гүйцэтгэсэн билээ. Энэ тоглогч бол урд нь саад болсон тоглогчидыг данкныхаа золиос болгогч нэгэн Рэжис Онвукамуче юм. Тэд өнөөдөр багтаа дөнгөж нэгдээд байгаа лигеонер тоглогч Ла Куентинд талбайд 21 минутыг өнгөрөөх боломжийг олгосон бөгөөд тэрээр өөрийгөө харуулж 20 оноо 8 самбар 4 оновчтой дамжуулалт өгч багтаа тус хүргэлээ. Харин эсрэг багаас лигийн нүүр царай болсон Монгол улсын хамгийн шилдэг тоглогчидын нэг Тунгалагийн Санчир багаа тэргүүлэн 26 оноо, 9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн. Ирвэсүүд багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийсэн холбогч Мак Доналд 22 оноо авсан бол Хиллийн оронд ирсэн лигеонер тоглогч Майк Андерсон 12 оноо,18 самбар гүйцэтгэсэн байна.

Хүлгүүдийн улиралын 5 дахь хожил

Супер лигийн ээлжит нэгэн супер тоглолт SBL-Хасын хүлгүүд болон Альяанс- Тех Харцага багуудын хооронд боллоо. Ордон дүүрэн цугласан үзэгчдийн сэтгэлийг сэргээж, зөсийг хөөргөсөн энэ тоглолтын эцсийн үр дүн 97:92 харьцаатай Хүлгүүдийн талд шийдэгдлээ. Тоглолтын эхлэлийг Харцагууд сайн хийж онооны зөрүүг үүсгэсэн хэдийч 2-р хагаст тоглолтын хэмнэл 360 градус эргэсэн гэж хэлж болно. Хүлгүүд ээлж дараалсан алсын зайн шидэлтүүдээ цагирагт унагааж улиралын 5 дахь ялалтаа байгуулж чадлаа. Тус тоглолтод Отгонмөнх багаа тэргүүлэн 21 оноо авсан бол холбон тоглогч Корбин 19 оноо, 7самбар, 5 оновчтой дамжуулат өгсөн байна. Тэдний бүрэлдэхүүнд улиралын анхны тоглолтоо хийсэн Монголын шигшээ багийн тоглогч Золжаргал 6 оноо, 6 самбар гэсэн үзүүлэлттэй тоглолтоо өндөрлүүлсэн юм. Эсрэг баг Харцагуудаас Блэйр 28 оноо 5 самбар 5 оновчтой дамжуулалт өгсөн байна. Мөн Болортулга 16 оноо 9 самбар авсан юм. Ингэснээр Харцагууд хүснэгтийн 3-р байрт дэвших боломжоо алдаж 4-р байрт бичигдэж байгаа бол Хүлгүүд 5 хожилтойгоор хүснэгтийн 6-р байрт Архангай Лидер багийн хамтаар бичигдэж байгаа юм.

 

 

Альянс Тех Харцага – SBL Хасын Хүлэгүүд – 92:97Хүлэгүүд 10 гаран онооны зөрүүнээс эргэн ирэлттийг, 2-р хагаст хийж чадсанаар, тун чухал хожил авлаа

Posted by Mongolian National Basketball Association on Thursday, February 4, 2016

 

 

Баянгол Сентоза Ирвэсүүд – Төв аймаг Төв Ургац – 91:97Лигийн тэргүүлэгч багуудын тулаанд Төв Ургац хожиж, лигийг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Posted by Mongolian National Basketball Association on Thursday, February 4, 2016

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж