Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Эрдэнэ-Очирын Тамирыг томилжээ.
Э.Тамир нь МУИС-ийг 2011 онд төгссөн. Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
Ажлын туршлага:
-"Фрэндс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
-УИХ-ын гишүүний шадар туслах,
-УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт,
-МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан,
-ЗГХЭГ-ын даргын зөвлөх,
-"Эрдэнэт үйлдвэр" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга,
-НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ