Хамгийн үнэ цэнэтэй байршилд үйлчилгээний талбайтай болох уу? | News.MN

Хамгийн үнэ цэнэтэй байршилд үйлчилгээний талбайтай болох уу?

Хамгийн үнэ цэнэтэй байршилд үйлчилгээний талбайтай болох уу?

Хамгийн үнэ цэнэтэй байршилд үйлчилгээний талбайтай болох уу?

Бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст тохиолддог хамгийн том бэрхшээлүүдийн нэг бол яах аргагүй үйлчилгээний талбай. Үнэ боломжийн, хямд түрээстэй үйлчилгээний талбай олдлоо гэхэд байршил нь зам тээврээсээ хэт холдчихдог, эсвэл хүний бөөгнөрөл буюу хөл хөдөлгөөн багатай болчих тохиолдлууд гардаг. Нөгөө талаар өөрийн бизнесээ өргөжүүлэхийг хүсч л байгаа бол ашигтай, худалдан авагчид үйлчлүүлж болохуйц байршлыг сонгох нь хамгийн зөв сонголт гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.  Ингээд та бүхэнд “Женерал Тек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Оюунцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Яриагаа бизнес эрхлэгчид үл хөдлөх хөрөнгийн байршил яагаад чухал вэ гэдгээс эхлүүлье.

-Үл хөдлөх хөрөнгийн тухай ярихад хүн бүр хамгийн эхэнд байршлыг онцолдог. Учир нь байршил бол тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөдөг гол хөшүүрэг болж өгдөг. Тэр ч утгаараа бизнест байршил хэзээд ч чухал. Дэлхийн алдарт МакДоналдс түргэн хоолны сүлжээ рестораны амжилтын гол нууц нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байршлыг олж хараад, тухайн байршлаас үйлчилгээний талбайгаа үнэ хямд үед нь худалдан авч салбараа байгуулдагт оршдог гэдэг. Үл хөдлөхөд байршил чухал болохыг харуулсан ганц жишээ энэ. Мэдээж үүнээс гадна ирээдүйд үнэд хүрэх байршлыг олж харна гэдэг маш чухал.

-“Чухаг-2” хотхоны талаар эхлээд товчхон мэдээлэл өгсөн нь зөв болов уу?

-Манай хотхон Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршил болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй залгаа байрладаг. Байршлын хувьд өмнө хэлсэнчлэн ирээдүйд үнэ цэнээ алдахгүй, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээ зэрэг хүний бүхий л хэрэгцээг хангасан төвлөрөл ихтэй газар байрладгаараа хувь хүн гэлтгүй бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн ашигтайд тооцогддог эрүүл цэнгэг агаартай бүсэд байрладаг. Тодруулбал, манай хотхоны хойд талд Дүнжингарав худалдааны төв байрлаж байна. Үүнийг дагаад төрийн үйлчилгээний нэг цэг, автоусны буудал, мөн орон сууцны ертөнцийн зүгээр зүүн талд Кембрижийн хөтөлбөртэй “Тэмүүлэл Од” бүрэн дунд сургууль, ЕБС-ийн 133 дугаар сургууль, хотхон дотроо хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, спорт цогцолбор хүртэл байдаг. Хотхоны оршин суугчид төдийгүй хүн бүхэн өөрт хэрэгтэй бүхий л үйлчилгээгээ нэг дороос авах боломжтой байдаг. Өнгөрсөн хугацаанд гэхэд манай Чухаг-2 хотхоны өмнөх ээлж болох 330айлын орон сууц 2019 онд ашиглалтад орсон, тухайн оршин суугчид маань тав тухтай, амьдрах орчин нөхцөл бүрдсэн хотхонд амьдарч байгаадаа маш сэтгэл хангалуун байдаг. Одоогоор манай хотхоны хоёрдугаар ээлжийн “Чухаг-2” төслийн захиалга маань 80 гаруй хувьтай явагдаж байгаа ба барилга ашиглалтад орох хугацааг 2020 оны  12сар гэж төлөвлөсөн.

-Үйлчилгээний талбайг дийлэнхи тохиолдолд том мкв-аар нь борлуулдаг шүү дээ. Танай зүгээс бизнес эрхлэгчдэд бага зардлаар ашигтай байрлалд үйлчилгээний талбайтай болох боломжийг олгож байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манай компанийн хувьд цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан үзээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бизнес эрхлэгчдэд орон сууцны мк2-ын үнээр үйлчилгээний талбайтай болох боломжийг олгож байгаа. Бизнес эрхлэгчид ч мөн бага хугацаанд үр өгөөжөө өгч болох үл хөдлөх хөрөнгөд илүү хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа байх.

“Чухаг-2” хотхон Улаанбаатар хотын “А” бүсэд байрладаг. Манай ойр орчмын орон сууцны мк2-ийн дундаж үнэ 2.5-3.5 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Үйлчилгээний талбайн үнийн хувьд 4.5 саяас эхэлдэг. Бидний хувьд дээрх үнээс хямд буюу орон сууцны мкв2-ын үнээр нэг, хоёрдугаар давхарын үйлчилгээний талбайгаа борлуулж байна.

Ер нь дийлэнх барилгын компаниуд үйлчилгээний талбайгаа давхараар нь эсвэл том мкв-аар нь борлуулахыг илүүд үздэг. Мэдээж энэ нь тухайн бизнес эрхлэгчид ашигтай. Нөгөө талаар Монголд бага мкв-тай үйлчилгээний талбай авах хүсэлтэй иргэд нэлээдгүй байдаг ч тэр хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангасан талбай олдох нь ховор байдаг. Үүнийг мөн харгалзан үзсэн байгаа.

Үйлчилгээний талбайн хувьд 50-200 мкв2-ын сонголтуудтай байгаа бөгөөд энэ маань жижиг мкв-тай талбай хайж байгаа бизнес эрхлэгчдэд маш том боломж болж өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Үйлчилгээтэй орон сууцны хотхонуудын нэг том асуудал нь автомашины зогсоол байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэж өгсөн байгаа вэ?

-Тэгэлгүй яахав. Үйлчилгээний талбай асууж буй хүмүүсийн хоёрдугаарт асуудаг асуулт автомашины зогсоол байдаг. Энэ нь мэдээж үйлчилгээ авах гэж байгаа хүний ая тухтай үйлчлүүлэх боломжийг хангахад маш чухал үүрэгтэй. Мэдээж орон сууцны хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах ёстой гэдгийг энд орхигдуулж болохгүй. “Чухаг-2” хотхоны хувьд автомашины зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн.  Манай хотхон 260 машины дулаан зогсоол, 200 машины ил зогсоолтой. Мөн замын чанх хойно Дүнжингарав худалдааны төв,  1000 машины зогсоол бас байгааг хэлэх нь  зүйтэй байх.

-“Женерал Тек” ХХК-ийн дараагийн төсөл юу байгаа вэ? Төслийн онцлог давуу тал, мэдээж байршил, ямар ямар асуудлыг шийдэхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Сүүлийн арваад жилийн хугацаанд Монгол Улсад дэлхийн хөгжлийг даган шинэ бүтээн байгуулалт, барилга байгууламж олноор баригдаж үүнийгээ дагаад үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Барилга угсралтын компаниудын тоо жил бүр нэмэгдэж өрсөлдөгчдийн тоо ч тасралтгүй өсч байна.

Бидний дараагийн төсөл бол “Чухаг-3” хотхон. Энэхүү төсөл маань илүү залуу гэр бүлүүдэд зориулагдсан. Байршлын хувьд Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа цогцолборын баруун талд баригдахаар төслийн ажлыг эхлүүлээд байгаа. Төлөвлөгөө ёсоор ирэх оноос барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Орон сууцны төлбөрийн хувьд уян хатан нөхцөлөөр шийдэхээр тооцоогоо гаргаад байна.

“Чухаг-3” төсөл маань орон сууц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг цогцоор нь шийдсэн цогцолбор хотхон болно. Ингэснээр эцэг эхчүүд маань хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөх гэж өглөө оройд түгжрэхгүй, хүүхэд нь хаана яваа бол гэж санаа зовохгүй байх боломж бүрдэнэ. Өмнө нь хэлсэнчлэн аливаа байршлын зэрэглэл нь түүнийг хүрээлэн буй орчны цэвэр цэнгэг агаар, байгалийн тогтоц, хүний гараар бүтээн байгуулсан амралт зугаалгын бүсийн үнэ цэнээр тодорхойлогддог. Бид хэрэгжүүлж ирсэн бүх төслүүдээ яг энэ зарчмаар хэрэглэгчдэдээ илүү үнэ цэнийг өгөхийг зорьж ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

“Чухаг-2” хотхоны үйлчилгээний талбайн талаар дэлгэрэнгүй мэдээллийг

борлуулалтын албаны 7746-7788 утсаар болон

https://www.facebook.com/Chuhag2hothon фэйсбүүк хаягаас аваарай.

ЧУХАГ-2 орон сууцны хотхонд үйлчилгээний талбай авах 5 ШАЛТГААН: 

  1. Одоо ч ирээдүйд ч Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршил
  2. Амралт зугаалгын бүсд хамаарах тул тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрдсэн
  3. Нийслэлийн хамгийн цэвэр агаарын бүс
  4. Дулаан зогсоол болон гадна зогсоолын асуудал бүрэн, шийдэгдсэн
  5. Хөл хөдөлгөөн худалдаа үйлчилгээ явуулахад хамгийн тохиромжтой мкв2-ын сонголтуудтай
  6. Боломжит үнэ сонголтот талбайтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж