Чулуутай мах | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Байгаль ээж” хүнсний захын махны бөөний төвөөс нэгэн иргэн сар шинийн бууз, баншаа хийхээр гулууз мах худалдан  авсан байна. Гэтэл махны цээжний хөндийд сэмжинд нь 5.2 кг чулуу боож хийсэн байжээ. Эл хэргийн дагуу хохирогч холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан ч хаанаас ирсэн, хэн зарсныг нь тогтоож чадаагүй байгаа аж.

Мөрөн сумын мал эмнэлэг үржлийн тасгаас мах худалдсан иргэнд хандан хууль бусаар иргэдийг хохироосон үйлдэл хийсэн иргэнийг олж өгөхийг шаардаж, олдохгүй бол өөрт нь хариуцлага хүлээлгэхийг анхааруулжээ.

Махны ченжүүд иргэдээс ирсэн махыг бөөнөөр нь худалдан авч иргэдэд зардаг тул хаанаас ирсэн мах болох нь тодорхойгүй байгаа аж. Мөн хөлдөөсөн сүүнд ус хольсон тохиолдол гарч байгаа тул иргэдийг мах, сүү худалдан авахдаа анхаарал болгоомжтой, гарал үүслийн бичигтэй иргэдээс худалдан авалт хийхийг холбогдох байгууллагуудаас анхааруулан сэрэмжлүүлжээ.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-05 150.129.140.218

Монголоо алдсан муусайн юмнууд амьдрал нь ч гэсэн өөдлөхгүй байгаа гэдгээ ухаараасай даа.Өнөөдөр та хэдэн төгрөг хүн хуураад авч болно эргээд наад муу зүйл чинь хэдэн хувь нэмэгдээд өөрийн толгой дээр чинь буудаг л юм даа.

зочин 2016-02-05 182.160.37.54

Нөхөд минь,шар тосыг сайн үнэрлэдэг юмуу,яадаг юм сайн шалгаж авцгаагаарай. Дэлгүүрт байдаг зулын шар тос ыг хольдог бололтой, ямар ч үнэр амтгүй юмыг хөдөөнийх гэж бодоод Баян-буурлын амралт дээр сүү тос зардаг авгайгаас аваад ирсэн байна

Зочин 2016-02-05 103.26.192.190

Хүү маань хорхог идсэнийхээ маргааш би мах идмээр байна. "Чулуутай мах" иднэ гэж байсан санаанд орчихлоо.

ахахаха 2016-02-05 202.179.10.150

Төр бол хамгийн муу менежер гэдэг яриаг луйварчид зориуд гаргаж,болохгүй бүтэхгүй бүх л юмыг зах зээлийнхээ жамаар явж байна гэж тайлбарлан төрийн хараа хяналтыг сулруулаж,төрийн өмч хөрөнгө бүрийг хувьд шилжүүлэж байгаа нь төрийн хүч чадлыг бодлогоор сулруулаж байгаа ТӨР-АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ноцтой гэмт үйлдэл мөн,энэ янзаараа бол ард түмэн удахгүй амаа барих болнодоо.