Хонгконгоос өнөөдөр 226 иргэн эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.17-нд нийтлэгдсэн

Хонгконгоос өнөөдөр 226 иргэн эх орондоо ирнэ

Хонгконгоос өнөөдөр 226 иргэн эх орондоо ирнэ

Улсын Онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Өнөөдөр (2020.09.17) 06:25 цагт Хонгконг руу тусгай үүргийн онгоц хөөрлөө.

Хонгконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байна. Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

СӨҮЛ РҮҮ ДӨРВӨН УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, НИЙТ 1000 ОРЧИМ ИРГЭНЭЭ ТАТНА

Гадаад хэргийн яамны консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

-Өнөөдрийн байдлаар гадаад улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 10803 болж буурсан байна. Гурав хоногийн өмнө энэ тоо 11800 орчим байсан. Үүн дээр нэг зүйлийг тодотгоод хэлэхэд нэн шаардлагатай, нутаг буцах хүсэлтэй иргэдийн тооны хувьд өндөр байгаа мэт боловч энэ сардаа яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо бүс нутгаар аваад үзвэл Европын болон Зүүн өмнөд Азийн бүсэд буурсан.

Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй өндөр байгаа таван улс байна. Тухайлбал, БНСУ-д 5028, АНУ-д 2128, Казакстан улсад 896, Турк улсад 795, Австралиас 480 иргэд тус, тус  нутаг буцах хүсэлтээ гаргасан байна. Тиймээс энэ сард  Сөүл рүү дөрвөн удаагийн нислэг үйлдэж нийт 1000 орчим иргэдээ  татна. Мөн АНУ-аас ирэх иргэдийг гурван удаагийн  транзит нислэгээр татан авна. Мөн есдүгээр сарын сүүлээр Сиатл руу шууд нислэг үйлдэж, 850 иргэдээ авчирна. Нутаг буцах хүсэлтээ өгсөн иргэдийн дунд санхүүгийн хүндрэлд орсон, тийзээ худалдаж авч чадахгүй байгаа иргэд олон бий. Тиймээс санхүүгийн боломжгүйг нотолсон иргэдэд “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санг”-ийн шугамаар асуудлыг нь шат дараатай шийдвэрлэнэ.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  • Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж