Фото: Министерство обороны РФ / РИА Новости
Хоёрдугаар сарын эхнээс Оросын нисэх хүчин Сирид 237 удаа байлдааны нислэг үйлдэн террористуудын 900 байгууламжид цохилт өгсөн байна. Энэ тухай хоёрдугаар сарын 4-нд БХЯ-ны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков мэдэгдсэнийг ТАСС дамжуулав.
“Хоёрдугаар сарын 1-4-ний хооронд агаар, сансарын хүчин Сирийн Алеппо, Латакия, Хомс, Хама, Дейр-эз-Зор мужууд дахь террорист байгууллагуудын 875 байгууламжид агаарын цохилт хийлээ” гэж Конашенков хэлэв.
Конашенков мэдээлэхдээ, өмнөх долоо хоногт Оросын нисэх хүчин 468 байлдааны нислэг хийсний 24-ийг нь алсын агаарын хүчний Ту-22М3 онгоцнууд өөрсдийн нутгаас алан хядагчдын 23 байрлалд довтолсон гэжээ. Долоо хоногийн дотор нийтдээ террористуудын 1354 байгууламж оросуудын агаарын довтолгоонд өртжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР