Ньюс агентлаг 2020.09.17-ны Пүрэв гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
07:40 цагт
УХТЭ-т Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөрт зориулж “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилтын хүрээнд” өдөрлөг зохион байгуулагдана. Утас: 89647777
09.00 цагт
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гурван талт санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно. Утас 96764547
-Блю Скай зочид буудлын Даймонд танхимд Нээлттэй нийгэм форум, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.00 цагт
-10.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд дулааны байгууламж, захирагчийн ажлын алба, Тавантолгой компанийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа зарим асуудлаар мэдээлнэ. Утас 11-325044
10.30 цагт
-Пума империал зочид буудалд “Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх Банхар арттерапи” төслийн нээлт болно.
11.00 цагт
Дэлхийн банкнаас “Уул уурхай ба оюун ухаан: байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Дэлхийн банкны СТГ, МCS Плаза, 4 давхар. Утас 9977858
11.30 цагт
Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. /Улсын Драмын эрдмийн театрын зүүн хойд талд/ Утас 88087678, 91110416
12:00 цагт
ХСҮТ-ийн "Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх" үйл ажиллагаа болно. Утас 88108953
14:00 цагт
-Монголын Банкны холбооны байранд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар хэвлэлийн бага хурал болно.
-Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), МУИС-ийн Эмерит профессор Энхбаярын Равданы “Орчин цагийн хэл шинжлэл” таван боть номын нээлтийн ёслол МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд болно. Утас: 99140791
Б.ЖАРГАЛ