2020 оны эхний улирлын байдлаар Орост хамгийн их хулгайлагдсан машин нь Toyota RAV4 байлаа хэмээн даатгалын "Альфастрахования" компанийн шинжээчид мэдээллээ.
Тус компани хулгайлагдсан машины тоо болон хулгайн машинд төлсөн даатгалын үнийг машины марк тус бүрээр гаргасан байна. 2020 оны эхний зургаан сард хулгайд алдсан машины 14 хувь нь Toyota RAV4 байжээ. Үүний дараа Toyota Camry (13%) орсон байна. Араас нь Өмнөд Солонгосын гурван марк, тухайлбал, Hyundai Solaris, Hyundai Tucson, Kia Sportage машинууд тус бүр таван хувийн үзүүлэлттэйгээр оржээ.
Топ-10-т эдгээрийн араас Kia Rio (дөрвөн хувь), Hyundai Creta (гурван хувь), Kia Ceed (гурван хувь), Kia Sorento (гурван хувь), Lexus RX300 (гурван хувь) орсон байна.
Холбоотой мэдээ