Нийслэлчүүд 30 минут алхах зайд автомашинтай түгжирч байна | News.MN

Нийслэлчүүд 30 минут алхах зайд автомашинтай түгжирч байна

Нийслэлчүүд 30 минут алхах зайд автомашинтай түгжирч байна

Нийслэлчүүд 30 минут алхах зайд автомашинтай түгжирч байна

  Нийслэлийнхэн өглөө бүр түгжрэлтэй замд хичээл сургууль, ажлаасаа хоцорч, орой бүр гэртээ харих гэж “гацаж” байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн замын ачаалал эрс нэмэгдсэн бол тун удахгүй их, дээд сургуулиудын хичээл эхэлнэ. Гэвч замын ачаалал одоогийнхоос илүү нэмэгдэж, иргэд түгжрэлд түгжүүлэх нь гэх болгоомжлол ч бас байна. Иймд түгжрэлийг бууруулж, замын ачааллыг багасгах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Чинзоригоос тодрууллаа.


-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш замын ачаалал эрс нэмэгдээд байна. Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар зохицуулалт хийж байна вэ?

-Цар тахлын нөлөөгөөр энэ жил нийслэлийн замын ачаалал харьцангуй буурсан. Өдөрт дунджаар 400-450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, хотынхон түгжрэлийг хэсэг хугацаанд мартсан. Энэ тоо наадмын үеэр 300 мянга болон буурч, зам ачаалалгүй байлаа. Наадмын дараа иргэдийн амралт дуусч, ажил эхэлсэн төдийгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон тул замын ачаалал наймдугаар сараас эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй 600 мянган автомашин бий. Мөн орон нутгийн дугаартай 132 мянган автомашин өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Нийт 700 гаруй мянган автомашины 20 хувь нь буюу 140 орчим мянга нь дугаарын хязгаарлалтад хамрагддаг. Ер нь дунджаар 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд өдөр бүр оролцож байна. Гэтэл нийслэлийн  1132 км авто зам  314 мянган автомашин даах хүчин чадалтай.

Ийм тохиолдолд цагт 30-40 км/цаг хурдтайгаар замын хөдөлгөөнд түгжрэлгүй оролцох боломжтой атал замын ачаалал даруй хоёр дахин нэмэгдээд байна. Тиймээс бид автомашины тоонд зайлшгүй анхаарал хандуулах цаг нь болсон. Өдөрт 250-280 автомашин импортолж байгаа нь жилд 100 орчим мянган машин болж өсч байгаа юм. Хэрэв автомашины импортод хязгаарлалт тавихгүй бол 2025 он гэхэд нийслэлд замын хөдөлгөөнд оролцох автомашины тоо нэг саяд хүрэх тооцоо бий. Иймд автомашины тоон дээр анхаарах цаг нь болсон.

-Замын хөдөлгөөн бараг "зогсоод" байна. Ирэх долоо хоногоос оюутнуудын хичээл эхлэхээр тэг зогсолт хийх нь. Түгжрэл бууруулж, замын ачааллыг багасгах чиглэлд хэрхэн анхаарч байна. Ямар зохицуулалт хийх вэ?

-Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 21-ний өдрөөс эхэлнэ. Оюутнуудын хувьд орон нутгаас ирж, хотод төвлөрөөд эхэлсэн. Нийслэлд 92 мянган оюутан бий. Тэдний 70 мянга нь нийтийн тээврээр зорчдог бол 17 мянга нь явганаар, 12 мянга орчим нь хувийн автомашин болон таксигаар гэр сургуулийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог. Бид оюутнуудад зориулж биш, нийслэлийн замын ачааллыг хэрхэн бууруулах вэ гэдэгт анхаарал хандуулж, түгжрэлийг багасгах чиглэлд урт, богино, дунд хугацааны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэн түрүүнд авто зогсоолын нэгдсэн системийг аравдугаар сарын дунд үеэс хэрэгжүүлэх юм.

Хотыг гурван бүсэд ангилж, нэгдүгээр бүсэд нэгдсэн систем нэвтрүүлж эхэлснээр авто зогсоол хайж, зохиомол түгжрэл үүсдэг асуудлыг цэгцэлнэ.  Хотын нэгдүгээр бүс болох Бага тойрууд автомашин хоёр цагаас илүү зогсохгүй байх зохицуулалт хийнэ.

Иргэд авто зогсоол хайж, хиймэл түгжрэл үүсгэхгүйгээр утсаараа тухайн очих гэж буй газартаа урьдчилан зогсоолоо захиалах боломж бүрдэнэ. Авто зогсоолын нэгдсэн системд шилжсэнээр түгжрэлийг 18-20 хувиар бууруулна гэж үзэж байна. Бид бүхэн түгжрэлийг бууруулах богино хугацааны 30 гаруй төслийг Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцуулахаар төлөвлөөд байна.

Өнөөдрийн байдлаар замын ачааллыг бууруулах чиглэлээр ямар зохицуулалт хийж байна вэ?

-Дугаарын хязгаарлалтад хамрагдсан 140-160 гаруймянган автомашин замын хөдөлгөөнд өдөр бүр оролцдоггүй. Энэ нь мэдээж түгжрэлийг сааруулахад нөлөөлж байгаа болов уу. Бид бүхэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, орон сууцны хороолол дунд автозамын урсгалыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа. Мөн гурван замын уулзвар буюу Т хэлбэрийн замын 30 метрийн зайд зэргэлдээ байгаа явган хүний гарцын нэгийг хасч, автомашиныг хөдөлгөөнд оролцуулж байна. Түүнчлэн зүүн эргэх уулзварыг өөрчилснөөр түүгээр нэвтэрч буй автомашины тоо нэмэгдсэн. Жишээ татъя, Гадаад харилцааны яамны баруун хойд талын уулзвараар нэг цагт 4133 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол одоо 5700 болж, автомашины тоо 38 хувиар нэмэгдсэн. Бид бүхэн аль болох авто зам дээрх огтлолцлыг багасгах чиглэлээр зохицуулалт хийж байна.

-Түгжрэлийг бууруулах чиглэлээр 2012 оноос хойш зохицуулалт хийсэн ч бодит байдал дээр жилээс жилд замын ачаалал нэмэгдээд байна. Өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд  үр дүнгээ өгөөгүй гэсэн үг үү?

-Дугаарын хязгаарлалтыг 2012 онд хэрэгжүүлэхэд нийслэлд 228 мянган автомашин бүртгэлтэй байсан. Одоо энэ тоо гурав дахин нэмэгдсэн. Тухайн үед 228 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцдог байхад түгжрэлийн асуудал яригдаж байлаа. Улмаар дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлсэн.

Гэтэл өнөөдөр зам нэмэгдэж шинэчлэгдээгүй байхад автомашины тоо өссөөр байгаа учраас л түгжрэл асуудал болж, тэг зогсолт хийх гээд байгаа юм.

Автомашины олон улсын индексээр 0-0.25 хүрвэл 15 км/цагийн хурдтай буюу хамгийн их түгжрэлтэй байна гэсэн тооцоо бий. Мянган хүнд ногдох автомашины түвшингээр 130 хүрвэл нийтийн тээврийг илүү ашиглана гэж олон улсад үздэг. Хэрэв 1000 хүнд ногдох автомашины түвшин  230-д хүрвэл импортыг хязгаарлах шаардлагатай. Манай улсад 1000 хүнд 327 автомашин ногдож байгаа нь автомашины импортыг хязгаарлаж, нийтийн тээврийг шинэчлэхгүй бол тэг зогсолтоос гарч чадахгүй. Тиймээс нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, автомашины импортыг хязгаарлах шаардлагатай.

Мөн автомашины хэрэглээг багасгах цаг нь болжээ. Түгжрэлийг бууруулахад зөвхөн төрөөс арга хэмжээ авах бус, иргэдийн ухамсар оролцоо маш чухал. Автомашины хэрэглээг бууруулснаар түгжрэлийн асуудлыг шийдэхэд томоохон түлхэц болно. Өнөөдөр автомашины импортыг дагасан хэрэглээ өссөн нь түгжрэх шалтгаан болж байна.

Тухайлбал, нийслэлийн төв цэгээс 20 минут алхах зай буюу нэг км зайд 75 мянган иргэн оршин сууж байна. Энэ бүсэд оршин сууж буй иргэдийн 50 хувь нь нэг км зайд явахын тулд автомашин унадаг. Хоёр км зайд 190 мянган иргэн оршин суудгаас 50 хувь нь буюу 100 мянга нь 30  минут алхаад хүрэх газарт автомашинтай замын хөдөлгөөнд оролцдог.

Иймд автомашины хэрэглээг багасгаж, эко орчинг бүрдүүлж, алхъя. Миний хувьд ч бас автомашинаас татгалзаж, нийтийн тээврээр зорчдог болсон. Гэрээс ажил руу таван км зайд автомашинтай явахад нэг цаг зарцуулдаг. Нийтийн тээврээр зорчиход 30-40 минут зарцуулж байгаа юм.

-Нийслэлд замын ачааллын зураглал тооцоо бий юу. Хамгийн ачаалалтай түгжрэлтэй бүсийг нэрлэвэл?

-Сургууль, цэцэрлэг төвлөрсөн газруудад хамгийн их түгжирдэг, замын ачаалал их байдаг. Бага тойруу гэхэд төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллага, сургууль цэцэрлэг төвлөрсөн байдаг учраас хамгийн их түгжирдэг. Дараа нь Их тойруу хамгийн их ачаалалтай нь.

Түгжрэлийн оргил цаг мэдээж өглөө ажил эхлэх 08:00-09:00 цаг болон орой ажил тарах 17:00-18:00 цаг. Энэ үед бүх шатны байгууллагын ажил эхлэх, тарах, хичээл сургуулийн тарах цаг давхцдаг. Тиймээс түгжрэлийг бууруулахад цагалбар чухал нөлөөтэй.

Төрийн байгууллагууд 07:30 цагаас ажил эхэлдэг бол хичээл сургууль 08:30 цагт эхэлдэг байх, орой тарах цаг ч мөн адилгүй байвал нийтээрээ түгжрэхгүй байх боломж бий.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-17 66.181.187.176

Машинтай явж байж л машинд мөргүүлчихгүй байх хот болсон шүү дээ. Явган явж байгаад мөргүүлбэл будаа, харин машинаа машинтай нь мөргөлдүүлэхэд шаанс нь тэнцүү.

Avatar

Зочин 2020-09-17 202.55.188.91

Buh mashinaas sar bur undur tatvar avbal tugjrel ch shiidegdej ulsad ch mash ih orlogo orno

Avatar

мөнхөө 2020-09-17 103.9.90.130

машинаасаа татгалзах хэрэгтэй ажилдаа ойрхон хүмүүс нь.нийтийн тээврээ бас сэгсийтэл өөд нь татаад цэвэрхэн сайхан явуулбал бүүр ч гоё

Avatar

Зочин 2020-09-17 58.109.221.157

Ih deed surguuli zahuudiig nuulgee zaluuchuud oyutnuud mashin ih unaj baina Sain alhdag bolmoo baina

Avatar

иргэн 2020-09-17 202.131.227.82

явган замыг нь хаагаад барилга барьчихсан машин тавьчихсан явган хүн амьд эрүүл явахад зарим нь бол бас л хэцүүл шүү дээ,
нийтийн тээвэр, явган зам 2ын хүртээмж аюулгүй байдалыг эрс сайжируулах хэрэгтэй санагддаг

Avatar

хмм 2020-09-17 203.91.114.244

Явган хүний замаа зам шиг болгочоод бас ингэж хэлмээр байнаа. Би гэхэд өглөө оройдоо тус бүр 2,8км-т 30мин алхаж явдаг. Алхдаг зам дагуу 3-4 барилга баригдаж, хашаа хаалт хийсэн. Гарц гарам гэж үнэхээр хэцүү. Уг нь дан хотын төвийн явган замаар алхдаг, зах руу бол бүр хэцүү л байх даа

Avatar

zochin 2020-09-17 103.212.118.90

yavgan hun setgel tenuun tolgoi deeguur alhah bolomjiig burduulj uguhgui bol eldev haasan booson arga chini uilchlehgui ee, zam nemj bariad ch butehgui, aih ayulgui, gereltuulegtei, haltirahgui, nuhend unahgui, hoorondoo murgulduud hul deer ni gishgeed tulheltseed baihaargui orchin burduuleh heregtei, deer ni utaagui, toos shoroogui baih yostoi, bas niitiin teever tsagiin huvaariin daguu, dabhardalgui, het hol bish, tsever tsemtsger, tohilog baih heregtei uunees uur arga baihgui shuu,

Avatar

Зочин 2020-09-17 112.72.6.146

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна. Хотын төв замаар явдаг нийтийн тээврийн хэрэгслийн маршрутыг зөв зохистой болгох шаардлагатай байна.Жишээ нь: Төв замаар явж байгаа автобусыг Нарантуул зах, Дүнжингарав зах, Шар хад , Орбит, Толгойт, Баянхошуу хүртэл явуулах шаардлагагүй..Энэ чиглэлүүдийн автобусыг Нарны зам, 100 айлын замаар явуулах хэрэгтэй. Төрийн албан хаагчид болон оюутнуудыг ажил сургуульдаа ирэхдээ хувийн машинаар ирж зогсоол түгжиж өдөржин зогсдог асуудлыг цэгцлэх

Avatar

Зочин 2020-09-17 202.131.246.10

Хүмүүс ажилдаа явахаасаа өмнө хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Яаж бодохоороо ийм цаг хэлээд сууж байдаг байнаа

Avatar

Zochin 2020-09-17 66.181.168.8

1t yavgan hunii zam n hun aimar, 2t dandaa tom auto zamiihaa hajuugaar ter zamaa barichihsan, mashinii utaand ugaartaj uhmeer.. tiim bjiij yun olon yum yaridiiin, ehleed yavgan hund8 duguitai hund eeltei hot boloodoh tegsenii chin daraa 30 min baitugai 1 tsagiin ch gazar alhchihna zugeer

Avatar

Зочин 2020-09-17 139.5.216.15

явган хүний явах зам маш бага муу таагйү банйа,битүү арзгар хашаа хороо ,бүгдийг нь буулгаачээ,11 хохроолол 2р сургууль орчи битүү хашаа граж

Avatar

Болд 2020-09-17 66.181.189.253

Үхэр монголчууд түгжрээд алтан цаг, бензинээ үрээд л байж байг.

Avatar

Зочин 2020-09-17 103.14.36.18

1-рт явган хүний замгүй, 2-рт өвөлдөө хүйтэн байдаг тул алхах боломжгүй байдаг болов уу. Нийтийн тээврийн буудлуудыг шинээр байгуулагдсан хотхон болгонд бий болгох хэрэгтэй, мөн буудал нь битүү дулаан байх шаардлагатай. Эцэст нь автобусны эргэлт буюу зорчигчийг удаан хүлээлгэхээргүй байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-17 64.119.21.250

…буудал нь битүү дулаан байх шаардлагатай… Дулаан буудал дотор чинь бөбөөчид л үүрлэнэ. Хүмүүс сэжиглээд орохгүй

Avatar

зочин 2020-09-17 202.21.110.38

Нийтийн тээврийн хэрэгслийг явуулах замын эгнээг чөлөөтэй байлга. Тэгвэл бид автобусаар зорчмоор байна.

Avatar

Зочин 2020-09-17 202.9.46.175

та бүхний замбараагүй газар олголт чинь явган зорчигч явах ямарч боломжгүй болгож бна.энэ хот хүнд зориулагдсан юм уу машин нэртэй хуучин төмрийн сэгэнд зориулагдсан хот уу.хөдөөнөөс ирсэн оркууд нь машинаа явган хүний зам дээр гаргаж тавиад хүн ч явах аргагүй болгоно.тэгээд ачуулчихаараа машин тавих газар алга гэж ууралцгаана.зогсоолгүй,түгжрэн2 машин унах алба уу

Avatar

Зочин 2020-09-17 202.21.107.108

олон тайлбар хэрэггүй чадахгүй бол ажилаа өг

Avatar

Зочин 2020-09-17 202.126.89.70

Ядуугаа мэдрүүлэхгүй гэж японы хуучин машин авч унадаг Орк монгол сэтгэлгээний үр дүн. Мөнгөгүй байж зээлээр японы хуучин машин унаж бие биедээ гайхуулах гэснээс болж машин нь хэтрээд замын даац нь багадаад. Нөгөө зээлээр авсан машинаараа хүүхдээ хүргэж өгнө гээд бөөн түгжрэл. Бидний үед сургуульдаа автобусаар яваад болоод л байсан штээ.

Avatar

Зочин 2020-09-17 202.180.220.77

Тэгээд ядуу хүмүүс машин унах эрхгүй болж байгаа юм уу? Өөр арга зам байхгүй юу? Эсвэл чи тийм баян болоод бусдад машин унах эрхийг нь өгөхгүй гээд байгаа юм уу?

Avatar

Зочин 2020-09-17 202.131.225.91

Явган хүний зам хулгайлж барисан барилгууд их нөлөөлж байгаа. Анхнаасаа завхралгүй байхгүйдээ бүгд л буруутайдаа

Avatar

Зочин 2020-09-17 202.179.25.23

ГАНЦ ГҮҮРЭН ЗАМ БАРИХ ГЭЖ ИНГЭЖ ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ. НАРНЫ ЗАМААС УРАГШАА ДАВДАГ ЭРГЭЛТҮҮД ОДОО ХҮРТЭЛ ДУУСААГҮЙ Л БАЙНА. ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД 8 УРСГАЛТАЙ БОЛГО. ХОТООС ГАРАХ БҮХ ЧИГҮҮДИЙГ ӨРГӨСГӨ. САНТЕХНИКТ ӨГӨХИЙН ШЛАНК 10-ЫНХ БАЙЛАА ГЭХЭД БУЦАХ НЬ 20-ЫНХ БАЙВАЛ УС ЧӨЛӨӨТЭЙ УРСДАГ БОЛОВ УУ. 20-ЫНХООР ЦУТГААД 10-ЫНХААР ГАРГАХААР АСАР ИХ ДАРАЛТ ТҮГЖРЭЛ ЭСЭРГҮҮЦЭЛ ҮҮСНЭ.

Avatar

Зочин 2020-09-17 202.179.25.23

БИ АЛЬ ЭРТ НЭГ Л ЗҮЙЛИЙГ ХЭЛЭЭД БАЙГАА. ТЭР ПИЙСМООЛ МЭТИЙН ХЭДХЭН БАРИЛГЫГ Л ЗОХИЦУУЛЧИХ. ЕР НЬ ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГ НЭГ ТАЛДАА 4 ЭГНЭЭ НИЙТ 8 УРСГАЛТАЙ БОЛГО. ЭНЭ НЭГ ХЭСЭГТЭЭ АВРАЛЫН ЗАМ БОЛНО ШҮҮ. ЮУН ДАВХАР ЗАМ МАМ. МӨНГӨ НЬЧ БАЙХГҮЙ. ДАВХАР ЗАМААСАА ОРЖ ГАРДАГ ЭРГЭЛТҮҮДИИН СУУРЬ БАГАНУУДЫН Ч ЗООХ ГАЗАРГҮЙ БАЙЖ. ТЭР ЗАМЫН ЦАГДААГЫН УРД ГҮҮР ЧУХАМ Л АШИГЛАЛТАНД ОРООД ХОТЫН ТҮГЖРЭЛ 30% БУУРАХ ТУХАЙ АЙЛДАЖ БАЙСАН ЦАГ САЯХАН. ГҮҮРЭН ДЭЭРЭЭ Л ТҮГЖИРЧ БАЙГАА БИЗ ДЭЭ.

Avatar

ЗОЧИН 2020-09-17 66.181.180.20

ЗАМАА ТАВЬ ЗОГСООЛОО БАРЬ АЛИАЛАГЧ НАРАА

Avatar

Зочин 2020-09-17 202.9.46.175

хотын төвөөр зам тавих зай хаана бнаа

Avatar

Irgen 2020-09-17 70.181.124.42

Notiin unuugiin ene baidald hyrgesen MAN iin hotiin udirdlagiig hariuclag hyleeh heregtei
Ajlaa medehgyi zambaraagyi gazar oilgolt hiisen ers unuudur iim baidald hyrgej baina.Altanhuyagiin zasagiin gazriin yed hotod mash in ajil hiisen .tyyniig ene Namiinhan byren syitgelee. Odoo zailcgaah heregtei. Buruugaa ard olond chiheh hereggyiee

Avatar

Зочин 2020-09-17 192.82.64.208

Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Чинзоригоо medleg bolovsroltoi bolchood "Төрийн байгууллагууд 07:30 цагаас ажил эхэлдэг бол хичээл сургууль 08:30 цагт эхэлдэг байх"-iim yum bichne shuu. 7:30 eheldeg boldgiig chi meddeg n bish, tegeed ch hicheel 8:30 eheldeg bolvol hen huuhdee hurgej uguh bolj bna malaa? tarhi chin ajildag uu? esvel uuruu joohon udaashraltai hun uu? yu yariad balaaraad suunaa? ogtsor.

Avatar

Зочин 2020-09-17 59.153.112.84

ХОТЫН ТӨВД ОФФИС БАРЬЖ БАЙХААР ОЛОН ДАВХАР МАШИНЫ ЗОГСООЛ БАРИВАЛ АШИГТАЙ ЮМ ДА. НАРАНТУУЛ ЗАХЫГ НҮҮЛГЭЧИХЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. ЭНЭ ХИЙХ АЖЛУУД ЧИНЬ ОЛИГТОЙ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ. ТӨВЛӨРЛИЙГ БАГАСГАЖ БАЙЖ БУУРНА. ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ГАРГАМААР БАС ТООГ НЬ ЦӨӨЛМӨӨР БАЙНА.

Avatar

Зочин 2020-09-17 202.179.25.23

ТЭР ОЛОН МАШИН ӨГЛӨӨ ОРОЙД ЗЭРЭГ ХӨДӨЛГӨӨНД ОРДОГ БОЛОХООР Л ТҮГЖРЭЭД БАЙГАА ЮМ Ш ДЭЭ. САНСАРЫН ИМАРТ ДОТОР 3-4 ДАВХАРААСАА ГАРЧ ЧАДАХГҮЙ ТҮГЖИРДЭГ ТЭГЭХЭЭР БАС ДАН ГАНЦ ЗОГСООЛДОО Ч БАЙГАА ЮМ БИШ.

Avatar

Иргэн 2020-09-17 172.58.140.192

Одоо эцэг эхчүүд хүүхдээ сайхан өсгөж бгаа, шороо тоостой холилдуулах этр гээд машинаар зөөдөг. Яагаад дагуулаад алхаж болдоггүй юм. Хүүхдүүд ч гсн алхах сайн шдээ. Мэдээж бүүр хол газар биш ойрдуу газарт. Нээх л шалтаг шалтгаан тоочсон мөртлөө хэн ч нааштай зүйлийн дэмждэггүй шууд л эсэргүүцдэг. Хэцүү л дээ

Avatar

Зочин 2020-09-17 192.82.64.208

yuni turuund niislelchuud geed baih yum baihgui gedgiig helii. tugjreleesee zalhaad baigaa bol ene huduu oron nutgaasaa irsen ajilgui haltuur hiij suudag amisgaanuudaa hotoos zailuul, oron nutgiin mashinuudaas bolj iim buhimdal garj bna. nuguu huduunii heden maluud n durem jurmaa medehgui, salj unah gej baigaa mashin unachaad zamin gold mashin evderlee geed hamraa uhaad suuj baidag. hotoos maluudaa gargachaad iim yum hutsna shuu ta nar.

Avatar

Зочин 2020-09-17 202.131.234.154

бас үнэний ор байгаа байгаа, хөдөөнийхөн чинь хөдөөдөө машинаа 20км/цаг хурдтай унадагийм шдээ, яг явж байснаа уулзвар дээр ирээд гарцаар гарч байгаа хүнтэй яриад зогсоно, угаасаа түгжрэлгүй газартаа мөлхөж явдаг хүмүүс чинь УБ-т яаж ч уулзвар гарцыг хурдан нэвтрэх вэ дээ

Avatar

Үнэн 2020-09-17 202.72.247.58

юу үнэн тэр үнэн. 30 минут алхаад очих газар машинаар явж л байдаг. Ойрхон газар алхаад явах хэрэгтэй. Ядаж л эрүүл мэндэд хэрэгтэй. Зайлшгүй шаардалагатай хүмүүс (хөгжлийн бэрхшээлтэй, янз бүрийн өвчтэй г.м) нь машинаар явна биз тэдэнтэй барьцах шаардлага байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж