ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц | News.MN

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц

ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц

Ойрын өдрүүдэд Ар, Өвөр Монголд Хятад улс анхаарлын төвд байлаа. Өвөр Монголд үндэсний хэл, боловсролын орчинд үүссэн асуудлаар эсэргүүцэл тэмцэл өрнөхтэй зэрэгцэн манай улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар 2020 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд буцлаа.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал нь 2020 оны хоёрдугаар сард цар тахал гарсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын хариу айлчлал юм.

Мөн цар тахлаас хойш гадаад улсаас айлчилж буй анхны өндөр дээд хэмжээний зочин нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болов. Энэхүү айлчлал өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд халдвар хамгааллын хатуу горимын дор тохиосон учир хаалттай хаалганы цаана нээлттэй айлчлал болсноороо онцлог байлаа.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн Гадаад харилцааны яамны албан мэдээгээр айлчлалыг дамжуулсан содон айлчлал болж өнгөрлөө.

Ямартай ч айлчлал ажил хэрэгч хэлэлцээр, уур амьсгалд болсонд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлсэн. Айлчлалын эхний өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Уулзалтын эхэнд Ван И албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, ямар ч цаг үед бие биеэ харилцан дэмжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид ч энэхүү уламжлалаа хадгалах нь чухал болохыг тэмдэглэсэн байна.

ТҮҮНИЙ АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД:

НЭГД: Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд гарч буй ахицыг бататгах, хоёр талын томоохон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхэд анхаарч ажиллахаа онцолжээ. Мөн соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

ХОЁРТ: Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв. Хоёр талын худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор цаашид идэвхтэй хамтран ажиллах, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой өсгөх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар  тохиролцсон байна.

ГУРАВТ: Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцож, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө, Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгууллаа.

ДӨРӨВТ: Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулснаар Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байгаа нь манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж талууд үзэж байна.

"НӨГӨӨ ТАЛЫН ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ҮЛ ОРОЛЦОХ ЗАРЧМЫГ ТУУШТАЙ БАРИМТАЛЖ АЖИЛЛАХАА НОТОЛЛОО"

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын талаар хэлэхдээ “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ. Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо” гэсэн юм.

ВАН И: МОНГОЛЫН ТАЛД АЧ ХАРИУЛЖ, ЭД БАРАА, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Хятадын ард түмэнд Монголын ард түмэн хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг мэдээлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Монголын ард түмнийг төлөөлөн онц ноцтой нөхцөлд аюулт өвчний эсрэг хүнд үед Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэнд Хятадын ард түмэн талархан, элэгсэг дотноор хүлээж авсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээрмхалуун сэдэв болсон. Хятадын тал ач хариулж, Монголын талд эд бараа, буцалтгүй тусламж үзүүлсэн” хэмээн тодотгосон.

ХОЁР ТЭРБУМ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД 700 САЯ ЮАНИЙ ТУСЛАМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлэв. Энэ нь 2017 онд БНХАУ-аас амласан хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд олгогдож буй тусламж юм. БНХАУ-аас олгох хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хороолол орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөсөн билээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад нэг хоногийн хугацаатай айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхав.

ЕРӨНХИЙЛӨГЧ БНХАУ РУУ "ЭКО” ХҮНС ЭКСПОРТЛОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга хандивын 30 мянган толгой хонийг Хятадын талд хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байгааг Ван И-д уламжилсан. Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцжээ.

Дараа нь Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэхээр тогтов.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН АСУУДЛЫГ ХӨНДЖЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахдаа хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг ярилцахын зэрэгцээ Өвөр Монголд үүсээд байгаа нөхцөл байдал, монгол хэл бичигтэй холбоотой асуудлыг хөндөн ярилцаж, өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад богино хугацаатай айлчилсан ч айлчлалын үр дүн, ач холбогдлыг талууд өндрөөр үнэлж байна. Ван И өмнө нь 2018 онд манай улсад анх төрийн айлчлал хийж байсан бол энэ удаад дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн халдварын үед Монгол Улсад нэг хоног саатлаа.

Монголын талаас Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалыг зохион байгуулах ажилд оролцож, ойр ажилласан хүмүүсийг 14 хоног тусгаарлахаар болсон. Энэ хүрээнд Хятадын Гадаад хэргийн сайдтай уулзсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд, бусад албаны хүмүүс тусгаарлагдав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
26
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2020-09-17 202.55.188.44

Хүрэлсүх :Өвөр монголын асуудлаар яг юу гэж ярилцав.Тэр бөлцөн ж****а юу гэж хариулав гэдэг сонин бна.

Avatar

Зочин 2020-09-17 66.181.177.252

Хүрэл муна еөөр монгол бичиг өвөрмонголын талаао ам ангаагаагүй

Avatar

Монгол хэлнээсээ татгалзав 2020-09-17 202.9.46.249

Дэлхийн нэг түүхт үндсэн-монголчуудын төрлөх хэлийг нь огтчон хаяж байгаад Япон АНУ, …дэлхий тэр чигээрээ эсэргүүцэж АНУ-ын Конгрессоос хүртэл тогтоол гаргаж байхад энэ хэлээр ярьдаг Халхын ноёд бөлцөн х*******н өмнө сөхөрч 700 юаний сурагаар хэл байтугай, нүдээ ухаад өгөхөд бэлэн байгаагаа харуулж дэлхийн шившиг болов. Ийм ноёдтой МУ хөгжих бүү хэл тусгаар тогтолоо хамгаалж чадах уу?

Avatar

/*-*/ 2020-09-17 49.0.212.4

ТОНИЛ ТОНИЛ,

Avatar

Зочин 2020-09-17 122.201.21.120

Бид БНХАУ-д нүүрс зэсээ гаргаж,оронд нь хэрэгцээт зүйлийнхээ ихэнхийг авч, амь зогоож байгаа нь үнэн. Энэ улс манай хамгийн гол харилцагч тул энэ айлчлал чухал айлчлал. Яагаад зарим нөхөр Хятдын тал рүү дайрч, хамтын ажиллагааг үзэн ядаж ,хоёр орны харилцаанд сэв суулгах гээд байдаг байна аа. Ардчиллынхан төрийн эрх барьж байхдаа бас л ялгаагүй, хамтын ажиллагааг өрнүүлэх гээд бөөн бөөнөөрөө явцгаадаг байсан биз дээ. Манайх БНХАУ-тай хамтарч ажиллахгүйгээр яаж оршин тогтнох юм.

Avatar

зочин 2020-09-17 202.9.46.213

яагаад дайраад байгааг ойлгохгүй байгаа бол самар ид дээ та

Avatar

🤡🤡🤡😤😤😤 2020-09-17 185.124.28.140

ЭЦСИЙН ЭЦЭСТ ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ӨӨРСДИЙНХ НЬ Л СОНГОСОН МАЛУУД. БӨЛЦӨН ХУЖААГ МӨНГӨ ҮНЭРТҮҮЛХЭД Л ШУУД САЛТТААГАА ДЭЛГЭЖ БАЙГАА ЭР ХҮНИЙ НЭР ТӨР ЗАРЧИМ ГЭЖ ЮУ Ч БАЙХГҮЙ ХУДЛАА ДЭЭЛ ӨМСӨЖ НЭГ БОЛ ТЭНЭГ ХҮҮХЭД ШИГ БУ.У ЗҮҮЖ ЭРГҮҮТНЭ ЁСОЛЖ АЛИАЛНА

Avatar

Зочин 2020-09-17 71.67.31.106

Наад хорионд нь түгжээд мартчихаач наад тэнэгүүдийгээ

Avatar

zochin 2020-09-17 202.21.104.234

manaih er ni uursduumongol bichigee hergelchihvel yasan ym be

Avatar

Зочин 2020-09-17 192.82.71.245

Mongol helnii talaar hundsun gej b,yag yaj hhunduv?yu gejhelsen

Avatar

харамсалтай 2020-09-17 192.82.66.101

ингээд л бид хятадуудтай таарахгүй байгаам даа, Монголын тусламжийн хариуд эд мөнгөний тусламж өгсөн гэнэ ээ, бидний өгсөн тусламжны цаана эд мөнгөнөөс илүү өөр үйл байгааг ойлгож чадсангүй дээ

Avatar

СЭХЭЭРЭХТУН!!! 2020-09-17 158.208.192.248

Бид үтэр түргэн сэхээрэх ЁСТОЙ…
https://www.facebook.com/HaluunTsustMunGolchuud/videos/731615717420121

Avatar

Zochin 2020-09-17 64.119.18.167

Манай монгол улсад монгол бичиг битний хэл монгол хэлээр ярьдаггуй хуухдууд зондоо бна оорсдийнхоо асуудвлаа шийдэж чадахгуй байж хуний асуудалд хошуу дурэхээ болиочээ хурэлсуз гуай

Avatar

Зочин 2020-09-17 202.126.89.147

100 айлынхан болио

Avatar

Зочин 2020-09-17 182.160.0.162

Яг үнэн. Өвөрмонголчууд хятад хэл сайн сурч байж л шинжлэх ухааны үр шиймийг хүртэнэ. Хятад хэл сайн сурч байж л монгол өв соёлоо, эрх чөлөөгөө хамгаалж чадна. Хүний хэрэгт хушуу дүрэх хэрэггүй. Тэртэй тэргүй буриадууд, өвөрмонголчууд монголоо доош хийдэг улсууд ш дээ.

Avatar

Битгий мөөрөөд бай 2020-09-17 192.82.74.184

Битгий х**. Буриад болон Өмнөд Монголчууд хэзээ Монголоо доош хийсэн юм? Энд Монгол хэл бичгийг устгаж, дараа нь биднийг эзлэн авах бодлогыг эсэргүүцэхгүй, дуугүй өнгөрөөнө гэдгээ эргүү малнууд нь илэрхийлчихээд байхад. Яасан Монголоо алдчихсан юм бэ?!!!

Avatar

Зочин 2020-09-17 202.21.126.82

Монгол бичиг ч устах тал руугаа орж байгаа юм байна даа. Ядаж Ар Монголдоо Монгол бичгээ ашиглах юм сан.

Avatar

Зочин 2020-09-17 66.181.170.117

уих-ын дарга ЗАНДАНШАТАР ШИГ УУЛЗАХГҮЙ БАЙЖ ЧАДСАНГҮЙ ДЭЭ, 2-ОО

Avatar

Зочин 2020-09-17 66.181.170.117

ДАЛАЙ ЛАМЫГ УРЪЯ, ТҮҮГЭЭР БИД ДУТАЖ БАЙНА. БАРААГ НЬ ХАРЖ АДИС АВЪЯ МОНГОЛЧУУДАА

Avatar

irgen 2020-09-17 192.82.76.117

Зөвхөн хэвлэлээр попрох гэж амьдардаг нь хэтэрхий тодорхой томруулсан шилээр харсан мэт харагдаж байна. Энэ том хариуцлагатай албан тушаалыг хашаж байж нэг намын анхан шатны нэгжийн ажилтан шиг сэтгэх нь даанч харамсалтай. Тэр Монгол бичгийг хөндөж ярилцсан яралцлагаа тасдаад өнөө подордог шигээ feca -р бөмбөгдөлдөө бид ямар эх оронд ямар итгэл үнэмшил тээж амьдархаа мэдэрмээр байна. Түүний оронд огт уулзахгүй байхгүй дээ.

Avatar

Ganaa 2020-09-17 24.13.139.4

Naad ugee AN-in urvagch nartaa hel.Mongolin Tor luu dairah chi yu um,Jinhene hujaa sanaatan uu p..

Avatar

Зочин 2020-09-17 113.32.45.202

Mungu tsagaan nud ulaan gedeg biluu ingeed amaa tagluulchij baigaa ymuu. Mongol bichgiin tuluu gariin useg zursan 100,000 hunii gariin useg, end tend jagsaal tsuglaan hiisen humuusiin huch hudulmur temtsliig bur nulimj orhiloodoo. Yanadaa iim udirdlagatai bid!!!

Avatar

Зочин 2020-09-17 192.82.70.29

battulga hurelsuh 2 yurduu l shatriin huu shd

Avatar

Л.ЛХАГВА 2020-09-17 202.9.46.152

МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ "БАГА ЧУЛУУГААР ТОМ ЧУЛУУГ" ДОРГИОСОН ШҮҮ

Avatar

Medee 2020-09-17 133.62.186.54

Eedgyi hymyysiin zan terh l dee, naadah chini

Avatar

BUGD HUDLAA 2020-09-17 118.238.250.160

UGSUN MUNGIIG NI AVAAD MEDLEE GUITSETGEY GEEL BJEGA BIZ

Avatar

ГАШУУН ҮНЭН 2020-09-17 104.131.75.86

МОНГОЛД ЭХ ОРНЫ ХҮҮ ЭЭЖИЙН ОХИН ЗӨНДӨӨ БАЙНА ХАРАМСАЛТАЙ НЬ ЭРЭМГИЙ ДАЙЧИН ХУРЦ УХААНТАЙ ХҮНЭЭ ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛГОН ГАРГАЖ ИРЖ ЧАДАХГҮЙ СОНГОЛТОО БУРУУ ХИЙГЭЭД БАЙНА АРДЫН НЭРТЭЙ МАН/ ОДОО УЛСАА ЭРЧ ХҮЧТЭЙ ЗӨВ УДИРДАЖ ЧАДАХАА ӨНГӨРСӨН БОЛОЛТОЙ ХЭТ ХУУЧИНСАГ, АМИА БОДСОН ,ЁС ЗҮЙГҮЙ , ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ГЭЭЧ ОГТ БАЙХГҮЙ ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ГИШҮҮД ИХТЭЙ ТЭД НЬ ХУЛГАЙЧ а******н ХАР ТАМХИЧИН ЭХ ОРНООСОО УРВАГЧ ЭСЭН ШИДИЙН СҮГНҮҮДТЭЙ БОЛЧИХСОН КОМПИАНААР ЗҮЙРЭЛВЭЛ ТАТАН БУУГДАХ БОЛЧИХСОН СҮРЭГ ЮМ..

Avatar

Зочин 2020-09-17 150.129.140.25

Төрд заларсан ёроолгүй тэнэгүүд шатараар бол 2-3 нүүдлийн заадахыг олж харж чадахгүй бөхөлзөөд гөлөгнөөд л байдаг юм байна

Avatar

IRGEn 2020-09-17 118.238.250.160

EZNEE HARAAD SHULSEEE GOOJUULAAD SUUJ BGA MET 2 GULUG….

Avatar

Зочин 2020-09-17 192.82.72.14

Ерөнхий сайд дуугараад авсан л байна. Уул нь ерөнхийлөгч л дуугарах байсан юм

Avatar

Зочин 2020-09-17 59.153.85.114

Худлаа шааж байгаан. Тэгж ярьж нэр хүндээ аварч байгаан.

Avatar

Монгол 2020-09-17 103.212.116.117

Дуугарсан үг нь хаана байна? Монгол мэдээнүүдэд хятад мэдээнд ч барууны мэдээнд ч тийм алга. Монголоор гаргаач дээ.

Avatar

зочин 2020-09-17 202.131.227.30

Эдийн засагийн хувьд Хятадын хараат байгаа цаг үед хүн бүр нэг зүйлийг ухаарах хэрэгтэй олон үг ярих биш өөрсдөө хийж бүтээгдэг болж байж энэ улсын тусгаар тогтнол баталгаажна

Avatar

Зочин 2020-09-17 192.82.71.251

1 l yum hezee ch oorchlogdohgui yum baina. Mongolchuudiin eh ornoo mongoor hudalddag deer ni aimhai hulchgar zan.

Avatar

MUU SN TROLLUUDAD 2020-09-17 183.177.98.42

HARIN CH BOLSON BNA ENENEES UUR YAHIIN?
ELGEEREE HEWTSEN EDIIN ZASAGTAI,HALAMJAAR AMIDARDAG TROLL ZALUUCHUUDTAI BHAD HARIN CH HUUK TULDA 1 DUGARAAD AWSAN BNA

Avatar

Зочин 2020-09-17 66.181.170.73

Хятадын дараагийн нэг аюул монгол эмэгтэйчүүдтэй шууд хамаарлатай байна. хятад эртэй нөхцсөн эмсүүдийн э****з хүүхдүүд. Үүнд дээр тагнуулын байгууллага бүртгэл явуулдаг баймаар байна. ийм эрлийзүүдийг төрд оруулж болохгүй.

Avatar

Төрд илгээ 2020-09-17 202.131.234.194

Тагнуулд хуучин байсан эрлийзүүдийн судалгааг 1996 онд Энхсайхан ТЕГ татан буулгахдаа устгуулсан ба одоо тагнуул, цагдаа, хуулийн байгууллагуудад эрлийзүүд нь бараг байгаа байх тийм болохоор төрд эрлийзүүд их байна. одоо хятад иргэнтэй гэрлэж бүртгүүлсэн нь хэдэн мянгаараа байна тэгээд алдарт эхийн 1,2-р одонтой байна. бүртгэлгүй нь хэдэн арван мянгаараа байна.эдгээр эрлийзүүд ирээдүйд хятадын дохиогоор л хөдөлнө. мөн манай улсын УБЕГ-т хятад овогтон бүртгүүл иргэний үнэмлэх авсан хүмүүс байна.

Avatar

Зочин 2020-09-17 66.181.170.73

Хятад сургуульд дөнгөж орсон халтар оюутныг нэг их тусгай албад тоохгүй мэт санагдавч энгийнээр бодоход тэр хүүхэд чинь хятад хэл соёлд суралцаад дасаад хятад хүнийг сайнаар бодох хөрс суурь нь сэтгэлд сууж байна. 4 жил хэл соёлыг нь үзээд хоолыг идээд ирсэн хүүхэд ийм л болно. хожим төрийн хариуцлагатай албанд очсон цагт нь хятадын тусгай алба элсүүлэх нь гарын алга урвуулахыг төдийн амархан байх болно.

Avatar

Зочин 2020-09-17 202.131.234.194

яг үнэн бодох л хэрэгтэй байна.

Avatar

зочин 2020-09-17 202.126.90.48

хятад гэлтгүй гадны бүх соёл

Avatar

Монгол 2020-09-17 103.212.116.117

Үгүй байх аа. Оросод сургууль төгссөн хүмүүсийн олонхи оросын эсрэг үзэлтэй байсан. Учир нь, орсууд монголчуудыг хэрхэн муу үздэг, дээрэлхдэг, Монгол Улсыг бусад социалист улсаас доогуурт тооцож, доромж үздгийг мэдээд ирдэг байсан юм шүү.

Avatar

Зочин 2020-09-17 66.181.170.73

монгол төр хяналттай, тагнуулын байгууллага нүд хурц ухаан сэргэг байхгүй бол монгол улс хятадын соёл боловсролд эрчимтэй уусч байна шүү. хүүхэд залуусыг энэ олноор нь хятадад сургах нь зохимжгүй юм. төр гадаад яам тодорхой цэнзүүр тогтоох хэрэгтэй. гадаа д яамнаас зөвшөөрөл авч байж хил давах зөвшөөрөл өгдөг ч юм уу тийм хязгаар байх хэрэгтэй тэгэхдээ бүр хятадад сурч байгаа хүүхдүүдэд онцгой анхаарч тагнуулын байгууллагаас аюулгүй байдлын зааварчилгаа өгч байвал зүгээр.

Avatar

Зочин 2020-09-17 211.36.131.48

монголчууд төрийн тэргүүн ерөнхий сайдаар толгой сайтай хийгүй хийдэг хүмүүсийг олж сонгох юмсан Хичнээн монголоо гэсэн сэтгэл зүрх нь байвчиг цаанаасаа өгөгдөл байхгүй толгой нь хүрэхгүй байна яадаг ч юм билээ дээ

Avatar

Зочин 2020-09-17 66.181.170.73

… "соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн". энэ үгэнд чинь нөгөө хятадын зөөлөн хүчний бодлого нь яваад байгаам ш дээ. монголд хятад сургууль олноор нь байгуулж хятадад олон монгол оюутнуудыг тэтгэлэг өгч сургах нэрээр хятадын тусгай албанд элсүүлэх үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэхээ хэлсэн байна. өвөрлөгч нарын монгол хэлийг хорьж байж монголд хятад хэл соёл эрчимтэй нэвтрүүлэхээ хэлээд байна. зорилго нь манайхыг ирээдүйд залгих юм.

Avatar

Зочин 2020-09-17 192.82.75.96

далай ламыг зөрүүлээд урья тэгээд хэлсэндээ хүрч манай асуудалд орох үгүйг нь харья

Avatar

Eco huns export 2020-09-17 74.105.51.49

hamgiin hugiin hudlaa muruudul ni baina,, uusud shigee bodoj gej gaiihaad ungursun baihdaa

Avatar

Эх Оронч 2020-09-17 103.14.38.98

Ер нь цөмөөрөө ингэж улс болж айл гэрдэж байхаар чаддаг улсад нь удирдлагыг нь өгөөд явцгаая. Угаасаа улс авч явах чадваргүй нь ойлгомжтой боллоо. Тэртээ тэргүй буцалтын тусалмж

Avatar

Зочин 2020-09-17 202.131.234.194

а**а шүү с** минь

Avatar

ner 2020-09-17 192.82.64.208

Naad neg hujaagaa hujaa mungutein zailuul, manai undesten ulsiig doromjilj baij yun mungu uguh. manai heden archaagui zasgiin gazrin hulgaich nar n bas ard tumneesee hulgai hiij handaggui l******d odoo nuguu 700 saya yuand n shunaad shuls n goojood uhehnee. er hun shig naadah chin hereggui uvurmongoliig l doromjilhoo bolichih geed helj chaddaggui huurnuud. ingej amidrahaas uheesee bilee.

Avatar

Зочин 2020-09-17 66.181.180.211

Хөршүүд бие биенийхээ дотоод хэрэгт оролцохгүй яаж зөвтөөр зэрэгцэн амьдрах юм бэ. Харгис нөхөр эхнэр хүүхдээ тамлаад хүчирхийлээд байхад яаж юу ч болоогүй юм шиг, гадаа дайралдаад найрсагаар мэндлээд явах юм бэ. Урт цагаан хэрэмнээс нааш газар нутаг ард түмнээ буцааж автал, бид хятадын дотоод хэрэгрүү өнгийж, хорон муу харгис бодлогыг нь шүүмжилж, сануулга сэрэмжүүлэг анхааруулга өгсөөр байх ёстой. Шаарнууд хэдэн халтар цаасаар зарагдсан бол, зарагддаггүй эр зоригтой эх орончдыг түүх гаргана

Avatar

Зочин 2020-09-17 211.36.131.48

700 сая юанаар өвөр монголын хэрэг бидэнд хамаагүй тэднийг яавал яа гэж хэлүүлж аваад буцжээ сонсох гэснээ сонсоод си ийн даалгавраа биелүүлээд буцжээ

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Шатраар бол наанадаж 3 нүүдлийн цаана хараасай. 2020-09-17 150.129.142.23

Хятадын гадаад бодлого чинжүү.Шинэ оросын гадаад бодлого бидэнтэй ах дүү энэ тэр гэж нялуурахаа больсон.Гуравдагч орнуудын гадаад бодлого ардчиллын баян бүрд энэ тэр гэж биднийгээ хөөргөвч бизнес нь улс төрөөсөө бие даасан байдалтай тул эдийн засгийн харилцаа гээд гайхуулах юмгүй.Манай гадаад бодлого цаасан дээр сүрхий томъёологдсон ч амьдрал дээр барьцгүй байх юм.Долоо хэмжиж нэг огтол гэдэг эртний сургаалыг манай гадаад бодлогод баримталж, шатраар бол наанадаж 3 нүүдлийн цаана хараасай.

Avatar

Sreenn 2020-09-17 203.91.115.47

Hyatad nuhud maani ailchilj ireed saihan bnaa ter ih munguur ni oligtoihon yum hiihgeerei huu ur zeel bish tuslamj bolhoor manaid ih l dem bolno doo bayarlalaa

Avatar

Зочин 2020-09-17 202.21.108.243

Ван Ли Хятаддаа үндэсний баатар болжээ, Монголд очоод Төрийнх нь өндөрлөгүүдийг харцаараа сүрдүүлж, үгээрээ номхтгож илбэн тохинуулчаад очлоо доо. Асар их шуналтай Төрийн түшээд, эрх баригчдыг нь 700 хан сая юанаар худалдан авч нэгтгэчихээд очсон хүн Үндэснийхээ Баатар болохоос яахав.

Avatar

Зочин 2020-09-17 64.119.17.73

Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо хамгийн чухал ололт. Үүнд талархах ёстой

Avatar

Зочин 2020-09-17 202.179.21.195

Xi dargad itgeh hetsuu l bn daa. Gadaadad bgaa hyatad irgedee hamgaalna gedeg hun shu dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж