“Хийморь” уран сайхны кино олон улсын кино наадам нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

“Хийморь” уран сайхны кино олон улсын кино наадам нээнэ

“Хийморь” уран сайхны кино олон улсын кино наадам нээнэ

Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино АНУ-ын олон улсын кино наадмын нээлтийн киногоор шалгарчээ. Тодруулбал, АНУ-д  зохион байгуулах “The Ouray international film festival” олон улсын кино наадам монголын “Хийморь” киногоор нээлтээ хийхээр болсон байна. Уг олон улсын кино наадмын шилдэг бүтээлүүд есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд шалгарах гэнэ.

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан уг дэлгэцийн бүтээл 2019 оны нэгдүгээр сард үзэгчдэд хүрч эхэлсэн. Эл бүтээл 2019 оны хоёрдугаар сард болох АНУ-ын Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадмын гадаад хэлээрх кино төрөлд нэр дэвшсэн байдаг. Мөн олон улсын Каннын кино фестивальд шалгарч байсан.

Энэ талаар найруулагч Г.Эрдэнэбилэг ярихдаа "Хийморь" уран сайхны кино одоогоор найм дахь олон улсын кино наадамд амжилттай оролцож байгаа бөгөөд одоогоор дөрвөн шагнал хүртээд буй" гэдгийг дуулгалаа.

Дашрамд, тус уран сайхны кино нь 2019 онд Германд болсон “Oldenburg International Film Festival”-д оролцон “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн юм. Хоёр цаг үргэлжлэх “Хийморь” уран сайхны кино нь монгол морь, монгол бахархал, монгол хүний эх орноо хайрлах сэтгэл, хүн байгалийн холбоо, монгол философийг багтаасан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж