Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт боловсруулна | News.MN

Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт боловсруулна

Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт боловсруулна

Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт боловсруулна

НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын урт, дунд хугацааны бодлоготой уялдуулан нийслэлийн дунд хугацааны бодлогыг боловсруулах нь” сэдэвт сургалт өнөөдөр боллоо. Сургалтад НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар, Засгийн газар, нийслэл, НҮБ-ын холбогдох албаны төлөөллүүд оролцов.

Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанар, уялдааг хангах, нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн төслүүдийг боловсруулах, үр дүнд чиглэсэн төлөвлөлтийг бэхжүүлэх, албан хаагчдад мэдээлэл өгөхөд өнөөдрийн сургалтын зорилго оршиж байгаа юм.

Сургалтын үйл ажиллагааг нээж НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их хурлаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийг тус тус баталсан. Мөн Засгийн газар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулсан. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд нийцүүлж Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулна. Сургалтын үр дүнд Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөхөд төдийгүй бусад хот, суурин газруудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээлч санал, санаачилгуудыг ажил хэрэг болгоход та бүхний оролцоо, идэвхтэй ажиллагаа ихээхэн чухал юм” хэмээн онцлон хэллээ.

Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар хэлэхдээ “Нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөө нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нягт уялдаатай байдлаар боловсруулагдах учиртай. Нийслэл хотын хөгжлийн бодлогыг цогцоор нь үр дүнд үндэслэж, тогтолцооны шинэчлэлийн арга барилаар төлөвлөвөл Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлт ямар байхыг бид хамтдаа харж чадна. Хөгжлийнхөө гольдирлыг өөрчилж, тогтвортой хөгжлийг хурдасгах ажилд нь Улаанбаатар хотод дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-09-16 202.126.92.18

Одоо больсон нь дээр байхаа. Мастер төлөвлөгөө гээч юмыг нэг япон өвгөнтэй нийлж бараг 20 жил боловсруулаад хүний урманд үзүүлэх ганц жишиг айлгүй байгаа биз дээ. Корона гарч ашгүй нөгөө өвгөн нь буцаагдсан бололтой, ойрд зурагтаар үзэгдсэнгүй. Бичиг цаасаа одоо зогсоо, зүгээр л захын нэг гудманд очоод тэнд байгаа асуудлыг гардан шийдээд, гараа хөдөлгөөд өг. Хотын бүх асуудал газрын наймаанаас эхтэй шүү. дэд бүтэц тавиагүй, сургууль цэцэрлэггүй жалга гуунд газар олгодгоо зогсоо.

Avatar

Зочин 2020-09-16 192.82.67.161

Жил бүр Дэлхийн эдийн засгийн форум болдог Швейцар Давос хот ердөө 10 гаруй мянган хүнтэй жижигхэн хот байдаг. Тэгвэл манай Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа/ 30-аад мянган хүнтэй, Өвөрхангайн Хархорин сум 20 гаруй мянган хүнтэй.

Avatar

Зочин 2020-09-16 150.129.142.33

Эдийн засагч Ангар: Улаанбаатарын иргэд дунд болон урт хугацаандаа ямар ч шаансгүй гэж хэлсэн байдаг. Энэ үнэн үг. Монгол улсын хүн амын тал нь амьдрач байгаа газар шаансгүй болчихоор Монгол улс өөрөө шаансгүй болчихож байгаа юм. Тэгэхээр газар нутгийн төв хэсэгтээ шинээр нийслэл хот байгуулах хэрэгтэй. Нийслэл хот гэхээр нэг их том юм бодоод хэрэггүй. Эхний ээлжинд дунд зэргийн сумын төвийн хэмжээтэй байхад л болно биз. Тэгээд яваандаа өргөжинө.

Avatar

Irgen 2020-09-16 70.181.124.42

MAN songuuli bolohoor amladag urchin ne huuli baina.odoo edgehgyi bolsoon.ta nariig bushuuhan zailuulhiig ard olon hysej baina

Avatar

Irgen 2020-09-16 70.181.124.42

Songuuli bolgonoor dahin dahin yaridag hudulmur gedeg ylgeree odoo boliochee.ard olon huurtahaa bolison.jargaltai hotgedeg ylgerteigee MAN guai amar saihan jargah boljee.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-09-16 122.201.21.26

Хэзээ ч хэрэгжидгүй ийм төлөвлөгөө "боловсруулж" цаг үрэх ямар хэрэг байна. Хоосон шоу….Ажил хийсэн нэр авах гэсэн заль…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж