УОК-т цугласан 7.6 тэрбумын хандиваас 300 хонь үлджээ | News.MN

УОК-т цугласан 7.6 тэрбумын хандиваас 300 хонь үлджээ

УОК-т цугласан 7.6 тэрбумын хандиваас 300 хонь үлджээ

УОК-т цугласан 7.6 тэрбумын хандиваас 300 хонь үлджээ

Улсын Онцгой Комисс /УОК/-ын нэр дээр бүртгэлтэй Төрийн сангийн 100900031405 тоот дансанд 2020 оны есдүгээр сарын 11-н хүртэлх хугацаанд нийт 7.680.503.243.63 төгрөгтэй тэнцэх хандив цугларснаас 5.985.307.002.47-г нь зарцуулж, 1.695.196.241.16 төгрөгтэй тэнцэх бараа материал үлджээ.

Тодруулбал, 291 байгууллага, аж ахуй нэгж, 257 иргэн 7.680.503.243.63/7 төгрөгтэй тэнцэх хандив өргөснөөс 3.519,055.279.63 бэлэн мөнгө хэлбэрээр, 4.161.447.964 бараа материалын дэмжлэг байсан аж. Одоогоор цугларсан хандиваас бэлэн мөнгө нь зарцуулагдаж дууссан бол 1.695.196.241.16 бараа материал үлдсэн юм байна. Ингэхдээ гурван аж ахуй нэгж 800 хонь хандивласнаас 300 нь үлдэж, 500 хонийг "ашигласан" байна.

Иргэн, аж ахуй нэгжээс ирүүлсэн 3.5 тэрбум төгрөгийн хандивыг дараах зүйлсэд зарцуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газрын "Шилэн данс"-нд мэдээлжээ.

  • “Хурд” хамтлагийн “Буцааж нэхэхгүй хайр” шууд тоглолтыг зохион байгуулахад 20 сая 400 мянган төгрөг,
  • Коронавирусийн голомт болон эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим албан хаагчдын урамшуулал, БНХАУ-ын Засгийн газраас өгч буй хоёр дахь удаагийн хандивыг хүлээн авахад зориулж, 637 сая 400 мянган төгрөг,
  • “Бөртэ” ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын оёдлын үйлдвэрээр 55 мянган ширхэг амны хаалт захиалгаар оёулахад 85 сая төгрөг,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны тасагт 2 ш аппарат худалдан авахаад Эрүүл мэндийн яаманд 240 сая төгрөг шилжүүлсэн,
  • Төрийн байгууллага болон УОК-ын шуурхай штабт үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад эмнэлгийн хэрэгсэл, техник хэрэгсэл худалдан авахад 689 сая 482 мянган төгрөг зарцуулсан,
  • УОК-ын Шуурхай штабт болон тусгаарлах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, дархлааг дэмжих чацарганы тос худалдан авах,
  • БНХАУ-ын Засгийн газар болон тус улсын иргэн Жак Ма-гаас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, тээвэрлэх,
  • “Монхимо” ХХК-ийн гар ариутгагч, денатуратын үйлдвэрлэлд шаардагдах нэмэлт нэмэлт бодис, савлагаа шошгоны зардал,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэгт уушиг орлуулагч ECMO аппарат худалдан авахаар төлөвлөж нийт 503 сая 093 мянган төгрөг,
  • Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тээвэрлэсэн жолооч, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж буй байрны ажиллагааны байрны төлбөрт 114 сая, 825 мянган төгрөг,
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт коронавирусийн халдвараас урьдчилан үйл ажиллагаанд зориулж 30 сая төгрөг зарцуулсан,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах хүрээнд 2 ш бөөр орлуулах эмчилгээний геомодолизын аппарат худалдан авахаар 120 сая төгрөг шилжүүлсэн,
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд 100 сая төгрөг шилжүүлсэн,
  • Цагдаагийн ерөнхий газар, хилийн боомтоор ачаа тээвэрлэсэн тээврийн зардал 48 сая 421 мянга, 800 төгрөг, Коронавирусийн цар тахлын тусгаарлалтын үйл ажиллагаатай холбоотой нэмэлт зардлын санхүүжилтэд 243 сая 594 мянга, 100 төгрөг зарцуулсан,
  • Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдээс санхүүгийн хүндрэлийн улмаас тодорхой шалгуурыг хангасан зорилтот бүлгийн иргэдэд зарцуулахад зориулж 300 сая төгрөг,
  • Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын байр, хоолны зардал /эмч, МИАТ, Мэргэжлийн хяналт, цагдаа/ -д 396 сая 228 мянга 374 төгрөг тус, тус зарцуулсан байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

С.Цэрэнпүрэв 2020-09-16 66.181.178.72

300 хонио зарсан мөнгөө аль дансандаа төвлөрүүлсөнгээ мэдээлэх хэрэгтэй байна
1,0 тэрбум гаруй төгрөгний амны хаалт хаана зарцуулсан бэ ил тод байхгүй байна.

Avatar

Зочин 2020-09-16 202.126.89.189

Handiv ugch dalchignasan garuudad surgamj boloosoi. Ugsniig n hap geel yu ch baisan husna shuudee. Ene muuhai niigmiin hog shaaruud tsadna gej baihgui dee

Avatar

zochin 2020-09-16 122.201.23.84

Улсын төсвөөс гарах ёстой зарим зардал гарсан байна ш дээ, тэгэхээр улсын зардлыг давхар хянах ёстой

Avatar

zochin 2020-09-16 122.201.23.84

Хурд хамтлаг хандив өгөөгүй юмуу. Энд зөвхөн зарлага харагдаад байна. Хэн хэнээс хичнээн хандив цугларсаныг тодорхой болго

Avatar

Зочин 2020-09-16 73.231.128.120

Тэр 309 хонийг Ерөнхий сайдаас эхлэн сайд дарга нар, ерөнииылөгч, улсын их хурлын гишүүд, онцгой комиссынхонд бэлгийн жцрмаар тараая.

Avatar

Зочин 2020-09-16 66.181.186.145

Асар их шуналтай Ө.Энхтүвшинг сайн шалгах хэрэгтэй, өмхий мах байсан ч хамаагүй амандаа хийдэг хог байгаа юм. Ө.Энхтүвшинд мөнгөний бараа харуулж болохгүй хүн, төсөвт бүү ойртуулж бай гэж намын нөхдүүд нь хэлдэг байсан гэсэн. ЖДҮ-чин Я.Содбаатар ч ялгаагүй их шуналтан.

Avatar

Зочин 2020-09-16 202.126.90.106

Xyrdiin toglolt bas yadaj bxad bas yucivdee

Avatar

Зочин 2020-09-16 139.5.219.85

хандивийн 1 сая төгрөгөөр бие биенээ шагнасан дарга нарын хэрэг яасан бэ

Avatar

Irgen 2020-09-16 70.181.124.42

Argagyi dee.belen munguur togloj sursan garuud mungiig ne tyryyleed eldev argaar luivardahaa medne.iim l setgelgyi nuhdyyd ard olnii hurungiig hynii yum gesen bodloor cacao baina daa.tolgoilogch ne Hyrelbaatar gedeg gazar nutgaa hudaldsan luivarchin

Avatar

Нэр 2020-09-16 65.31.175.171

Бүх хандивыг жагсаагаагүй байгаа юм биш үү? Хамгийн наад зах нь гэхэд л Хү хамтлаг бас хандивын тоглолт хийгээд байсан биз дээ?

Avatar

Зочин 2020-09-16 202.21.108.46

Улс эмч, бусад төрийн албан хаагч нарын цалингаас өөр зардал гаргаагүй төсвөө хэмнээд байсан юм биш үү

Avatar

зочин 2020-09-16 66.181.187.204

цѳм зарцуулжээ оновчтой зѳв бас үлдэцтэй зарцуулж чадсан юм боловуудаа бас л нѳгѳѳ муухай аргуудаа хэрэглэж зарцуулсан бол удахгүй халдвараа дотооддоо алдаж арчаагаа алдах юм байна даа

Avatar

Зочин 2020-09-16 192.82.69.176

Buzar hulgaich pizduunuud

Avatar

Зочин 2020-09-16 202.55.188.42

Онцгой комисынхон хонь "ашигладаг" болоо юу? Энхтүвшин, Содбаатар нарыг ямаанаас буцдаггүй гэж бодож байсан юм.

Avatar

Зочин 2020-09-16 202.131.250.130

ene zun amralt zugaalga geed 500 honioor saihan horhog hiijdee yanz ni

Avatar

Зочин 2020-09-16 202.9.40.134

Бусад улс орон алдартнуудаасаа ард иргэд хүртэл хандив өгж байсан байхад манайх хандивын мөнгөөрөө үнатэй маск оёулж өөрсдийгөө шагнаж арай юу

Avatar

Зочин 2020-09-16 126.194.197.84

1 mask 1500 aar arai l unetei yu

Avatar

Зочин 2020-09-16 23.241.115.111

Yana daa

Avatar

зочин 2020-09-16 139.5.218.23

Хонийг мөнгө шиг амархан идчихэж болохгүй тулдаа л 300 хноь үлджээ.

Avatar

зочин 2020-09-16 66.181.161.89

Энэ дэмий балай улиг мессеж ирүүлж мөнгө үрж байхаар амьсгалын аппаратаа олшруул. Эмч, эмнэлэгийн ажилчдаа хамгаалах хэрэгслийг нэмэгдүүл. Тал тал тийш мөнгө цацаж байхаар ончтой цөөн юмандаа төвлөрүүлэх цаг иржээ. Гүйцээ.

Avatar

Зочин 2020-09-16 59.153.112.29

Мессежийг үнэгүй илгээдэг.

Avatar

Зочин 2020-09-16 59.153.115.102

Ихэнх нь сонгуулийн луйвар хийхэд зарцуулагдсан

Avatar

Энн 2020-09-16 150.129.141.248

Компани тайлангаа ингэж гаргасан бол татварын алба хүлээж авах болов уу?

Avatar

Зочин 2020-09-16 66.181.186.145

Хэрэг хуучирдаггүй, АТГ-ын б**с сайн ухдаг байцаагч нараар сайн шалгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-16 202.21.109.69

hahaha bas hurd murdtaigaa..

Avatar

Зочин 2020-09-16 202.55.188.91

Хурд гэж ядаж байхад нуль шунал үнэгүй тоглоогүй л байхгүй юу.

Avatar

Зочин 2020-09-16 64.119.18.96

УОК гэдэг дампуу газар дахиж бүү хандив өг, МАН ын дарга нарт өгдөг илүүдээ гарсан мөнгө гэж байхгүй.

Avatar

Зочин 2020-09-16 107.77.173.58

Хандивын мөнгөөр бие биенээ шагнаад…. даший шог …болгоо биз дээ.Манайхан ямар ичинэ айна,санаа зовно нэрэлхэнэ,ханана цадна гэж байх биш

Avatar

Зочин 2020-09-16 103.229.123.24

Бараг бүгд асуудалтай зарцуулалт хэлэх ч үг алгаа

Avatar

Зочин 2020-09-16 43.242.243.103

f

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж