Билли Айлиш, Финниас нар хоёр дахь цомгоо хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Билли Айлиш, Финниас нар хоёр дахь цомгоо хойшлуулав

Билли Айлиш, Финниас нар хоёр дахь цомгоо хойшлуулав

Продюсер Финниас өөрийн дүү дуучин Билли Айлишийг цар тахал дуусахаас нааш хоёр дахь цомгоо гаргахгүй байхаар шийдсэнийг мэдэгджээ. Ах дүү хоёр цар тахал гарахаас өмнө хамтдаа маш хичээнгүй ажиллаж олон дуугаар сонсогчдыг байлдан дагуулсаар гурван ч Грэммийн шагнал хүртсэн билээ. Гэвч тэд цар тахал дуусч, аялан тоглолт хийх боломжтой болтол дахин цомог гаргахгүй байхаар шийдсэн байна.

Финниас “Билли бид хоёр дараагийнхаа хоолойн бичлэгт ороход бэлэн болсон байгаа. Би ч гэсэн өөрийнхөө нэг цомог дээр ажиллаж байна. Завгүй байгаа болохоор хөл хоригдсон гээд уйдсан юм байхгүй. Билли бид хоёр дуунууд дээрээ нэг, нэгээр нь ажиллаж байгаа. Түүнээс гадна бусад дуучид ч надтай цахимаар холбогдон хамтарч ажилласаар буй” хэмээн ярьжээ.

Ах дүү хоёр энэ жил “Миний ирээдүй”, “Үхэх цаг алга” гэсэн хоёр дуу гаргасан бөгөөд эдгээр нь Жеймс Бонд кинонд ашиглагдаж байгаа юм. Финниас мөн “Тэд бидний тухай юу ярих вэ” хэмээ сола дуугаа энэ жилийн олон үйл явдалд зүдэрч яваа хүмүүст зориулан гаргасан билээ.

Гэсэн хэдий ч цаашдаа цар тахал дуустал Финниас ч, Билли ч дахин дуу хийхгүй байхаар шийдсэн байна. Учир нь тэд шинэ дуу, шинэ цомгийг нь хүмүүс сонсоод гэртээ уйдаж суух биш, гадаа гарч бүжиглэхийг хүсч байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж