Хамрын ханиад, шуухинааг гол төлөв риновирус үүсгэдэг бөгөөд жилийн дөрвөн улиралд эргэлтэнд байж, 8-9 сард идэвхждэг. Томуугаас шинж тэмдэг, эмнэлзүй, үүсгэгчээрээ ялгаатай. Манай орны хувьд улирлын томуу ихэвчлэн 11-р сарын дунд үеэс эхэлж 2-р сар дуустал үргэлжилдэг. Одоогоор зөвхөн ханиад, шуухинааны идэвхжлийн үе болж байна.
Ханиад шуухинаагийн үед хоолой өвдөх, нусгайрах, хамар битүүрэх, найтаах, ханиах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрэх ба булчин өвдөх, ядрах, сульдах, толгой хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, халуурах зэрэг томуу төст эмнэлзүйн шинж илэрдэг. Энэ үед антибиоток хэрэглэхгүй дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
- Даарахгүй, дулаан хувцаслах
- Ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх
- Амны хаалт зүүх
- Цэгэн иллэг хийх
- Нэг удаагийн салфетка хэрэглэх, эсвэл шууны дотор тал руу ханиах
- Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
- Халуун бүлээн шингэн уух
- Хоолойгоо давс, содын уусмалаар зайлах;
- Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх
- Агаар сэлгэлт хийх;
- Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх
Эх сурвалж: ЭМЯ
Холбоотой мэдээ