“H&M” Хятад нийлүүлэгчээсээ харилцаагаа тасалжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

“H&M” Хятад нийлүүлэгчээсээ харилцаагаа тасалжээ

“H&M” Хятад нийлүүлэгчээсээ харилцаагаа тасалжээ

Шведийн бэлэн хувцасны “H&M” брэнд нэхмэл утас нийлүүлдэг Хятадын компанитай харилцаагаа тасалжээ. Шинжаан-Уйгурт исламын шашинт иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх мэдээллээс үүдэн “H&M” брэнд тус бүс нутаг дахь ямар ч даавууны үйлдвэртэй хамтарч ажиллахгүй гэж мэдэгджээ.

Өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард Австралийн Стратегийн бодлогын институт (ASPI) нь Хятадын Аньхуй муж дахь  будагтай нэхмэл утас үйлдвэрлэгчтэй хамтран ажиллаж, албадан хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрөөр бий болсон хямд бүтээгдэхүүнээс ашиг олдог брэндүүдийн нэгээр “H&M” компанийг нэрлэсэн юм. Харин “H&M” брэнд нь Аньхуй муж эсвэл Шинжаан дахь Хуафу үйлдвэртэй хэзээ ч хамтарч ажиллаж байгаагүй гэж мэдэгджээ. Гэсэн ч Хуафу үйлдвэрийн салбар Зежянь муж дахь нэг тээрэмтэй хамтарч ажилладаг байсан аж.

Үүний зэрэгцээ АНУ нь Шинжаан-Уйгурын бүс нутгаас голдуу нийлүүлдэг хөвөнгийн импортоо зогсоохоор хэлэлцэж буй.

Шинжаан-Уйгур дахь сая гаруй мусульман иргэдийг Хятадын соёл, боловсролд сургахаар дахин боловсрол олгох төвүүдэд олноор нь “хорих” болсон нь олон улсын анхаарлыг татсан. Улмаар тус боловсрол олгох төв, хуарангуудад уйгур иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлж, хүчирхийлж, эрүүдэн шүүх зэргээр хүний эрхийг ноцтой зөрчдөг хэмээн Барууны хэвлэлүүдэд мэдээлэх болсон юм. Харин Шинжаан-Уйгурын үйл явдлыг улстөржүүлэлт хэмээн үгүйсгэжээ.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж