Сонсголын бэрхшээлтэй иргэдийг соёлын үйлчилгээнд хамруулна | News.MN

Сонсголын бэрхшээлтэй иргэдийг соёлын үйлчилгээнд хамруулна

Сонсголын бэрхшээлтэй иргэдийг соёлын үйлчилгээнд хамруулна

Сонсголын бэрхшээлтэй иргэдийг соёлын үйлчилгээнд хамруулна

Чойжин ламын сүм музейд дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн өдрийг угтан Монголын эртний соёлын болон түүхийн дурсгалыг тээж ирсэн эд өлгийн зүйлсийг дохионы орчуулгатайгаар танилцуулах Дохионы хэл бүгдэд зориулагдсанөдөрлөг болж байна.


ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ МОНГОЛД АНХ УДАА МУЗЕЙН ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОГ ДОХИОНЫ ХЭЛЭЭР БҮТЭЭЛЭЭ

Чойжин ламын сүм музейн захирал Д.ОТГОНСҮРЭН:

-Чойжин ламын сүм музей 1904-1908 онд Чойжинлам Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээгдсэн түүхэн дурсгалт газар юм. Манай музейн зүгээс дэлхий нийтээр анхааран ажиллаж буй хүмүүсийн олон янз байдлыг харгалзан үзэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёлын үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх хүсэлтийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн газар /ХБИХГ/-тай хамтран зохион байгуулж байна. Бид энэ үйл ажиллагааг зохион байгуулахын тулд нилээд хүч хөдөлмөр, цаг хугацааг зориулан бэлдсэн. Тухайлбал, музейн тайлбарыг "Самъяа" хийдийн таван лам гурван сарын хугацаанд суралцаж байгаа дохионы хэлээрээ тайлбарлан хүргэж байна. Манай музейн зүгээс сонсголгүй иргэдэд зориулсан үйл ажиллагааг 2018 оноос анх эхлүүлсэн. Тухайн үед сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй ээж, аавтай 100 гаруй хүүхдийн дунд “Бүтээлч хүүхдүүд” нэртэйгээр явуулж байсан соёлын үйл ажиллагаа, хөтөлбөр маань 2019 онд 29-р сургуулийн сурагчидтай хамтран музейн тайлбарыг дохионы хэлээр хүргэх ажил болж хэрэгжсэн. Харин өнөөдрийн энэхүү хөтөлбөр бол дээрх ажлуудын үр дүнд бий болж буй соёлын тэгш хүртээмжтэй байдлыг хангах ажил юм. Мөн нэг зүйлийг сонирхуулахад манай музей анх удаа сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан 2019 онд хийсэн “Чойжин ламын сүм, музей” баримтат киноны нээлтээ тун удахгүй хийх гэж байгааг дуулгахад таатай байна.

СУРАХЫН ЗОВЛОН ТҮР ЗУУРЫНХ ГЭДЭГ ҮНЭН ЮМ БИЛЭЭ

"Самъяа" хийдийн лам Ч.СҮХБАТ: Дохионы хэлний сургалтад гурван сарын турш хамрагдахад хүндрэлтэй санагдсан зүйл бол эхэндээ гар, хуруу эвлэхгүй  байсан. Гэхдээ сурахын зовлон түр зуурынх гэдэг. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол нийгэмд анхаарах ёстой чухал нэгж юм байна гэдгийг илүүтэй ойлгосон. Тухайлбал, сүм, хийд болоод түүх дурсгалын эд өлгийн зүйлсийг хүн бүхэн тэгш ойлгож, хүлээж авахад бэрхшээлтэй зүйл маш их байдаг санагдсан. Тиймээс соёлын өвийг хүртээмжтэй хүргэхэд оролцож байгаадаа баяртай байна. Дохионы хэл сурах хугацаа дуусаагүй. Энэ хэлийг сурах нь миний хувьд маш зөв шийдвэр байсан.

ӨНӨӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА МУЗЕЙН ҮЗМЭРИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ДОХИОНЫ ХЭЛЭЭР ТАЙЛБАРЛАН ХҮРГЭЖ БАЙГААГААРАА ОНЦЛОГ

ХБХХЕГ-ын дэд дарга Д.ГАНБОЛД:

-ХБХАЕГ, Чойжин ламын сүм музей хамтран зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт өнөөдөр 300 гаруй иргэн оролцож байгаад сэтгэгдэл өндөр байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногт болдог. Энэ хүрээнд бид олон үйл ажиллагаа зохион байгуулдаг ч энэ жил анх удаа музейн үзмэрийг үнэ төлбөргүй дохионы хэлээр тайлбарлан хүргэж байгаа гэдэг утгаараа онцлогтой. Бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж буй Соёлын яамны хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.

Тус үйл ажиллагаанд залуус үндэсний дээл, хувцсаа өмсөн ирсэн төдийгүй музейн үзмэрийг сонсголгүй иргэдэд тусгайлан хүргэх үүднээс тайлбарлагч лам нарыг бэлдсэн нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн талархлыг ихэд хүлээж байгаа харагдлаа.

НЭГ УДААГИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА БИШ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА

МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын багшийн 2-р курсын оюутан Б.АНУУЖИН:

-Сонсголгүй иргэдэд зориулан ийм гоё арга хэмжээ зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Өмнө нь ангийнхантайгаа музей үзэхэд ойлгохгүй байх, гэртээ байсан нь дээр санагдах үе олон тохиолдож байсан. Харин одоо бол түүх, дурсгалын өвүүдээ таньж мэдэх, орчуулагчийн тусламжтайгаар ойлгох том боломж гарч ирж байна гэж бодож байна.

Иргэн Ж.ЖАРГАЛМАА:

-Өнөөдөр анх удаа сонсголгүй иргэдэд зориулан музейн үзмэрийг танилцуулах болсонд маш баяртай хүлээж авлаа. Бид түүх, соёлын дурсгалынхаа талаар чихээрээ сонсож мэдээлэл авч чаддаггүй ч уншиж, үзсэн материал олон бий. Тиймээс энэ сайхан үйл ажиллагааг цаашид ч хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.

“Дохионы хэл бүгдэд зориулагдсан” өдөрлөгийн нээлтийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн соёлын дарга Ц.Нацагдолгор “Үндэсний ухамсарт сэтгэлгээ, соёлын түүхэн дурсгалыг хүн ардад тэгш, хүртээмжтэй хүргэх үүднээс бид шат дараатайгаар олон үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна. Мөн энэ удаагийн үйл ажиллагааг нэг удаагийн бус олон талт болгохын тулд хамтран ажиллах болно” хэмээн хэлсэн юм.

Сонсголгүй иргэдийн долоо хоногийг угтан зохион байгуулж буй тус үйл ажиллагаанд МУГЖ Т.Ариунаа, СТА жүжигчин Г.Ганцэцэг болон бусад уран бүтээлчид оролцож, эерэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэхийг уриалсан нь өдөрлөгийн гол онцлог байлаа.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж