Сугар гаригийн агаар мандлаас амьд организм байж болзошгүй шинж тэмдэг илрүүлсэн тухай барууны эрдэмтэд өчигдөр (2020.09.15) зарласан билээ. Хавай болон Чилийн Атакамын цөлд орших телескопууд дээр цуглуулсан мэдээллээр тус гаригийн агаар мандлаас амьд организм задрахад үүсдэг фосфин хэмээх хий илэрсэн юм. Сугар гаригийн гадаргуу дээр цельсийн 470 градус хүрч халдаг, амьд организм оршин тогтнох бараг боломжгүй аж.
Уг мэдээллийн дараа АНУ-ын Сансар судлалын агентлаг NASA-ын захирал Жим Брайденштэйн Сугар гаригийн судалгаанд анхаарал хандуулахаа мэдэгджээ. Гэтэл үүний хариуд ОХУ-ын Сансар судлалын байгууллага “Роскосмос”-ын захирал Сугар гаригийг Орсоын гариг хэмээн мэдэгдээд, тус гариг руу хөлөг илгээх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа зарласан байна.
Тэрбээр 2021-2030 онд Оросын засгийн газрын сансар судлалын төлөвлөгөөнд Сугар гаригт хөлөг илгээхээр тусгагдсан хэмээн мэдэгджээ. Учир нь энэ гариг дээр дэлхийн улс орнуудаас хөлгөө буулгасан цор ганц улс нь ОХУ юм. ЗХУ 1970 онд “Венера 7” станцаа Сугар гариг дээр амжилттай газардуулсан ба уг үйл явдал хүн төрөлхтөн анх удаа харь гариг дээр буусан тохиолдол болж байв.
Эх сурвалж: RT
Зочин 2020-09-16 124.158.66.181
Арай ч гараг дээр
ОНОМ 2020-09-16 119.40.98.106
Бага залуудаа Ломоносов гэдэг киног шимтэн үздэг байлаа. Оросын ШУ-ны академийг байгуулсан оросын ШУ-ны ноён оргилуудын нэгийн хувьд үлэмж сонирхож үзсэн хэрэг. Кинонд гардаг нь үнэн бол Ломоносов телескопоор сугар гарагийг дурандаж байгаад нарны наагуур өнгөрөх үед үүр хаяарах, үдшийн бүрий болж буйг ажигласан хэсгээ нэг язгууртан сайдтай ярьж байдаг. Гэрэл хугарч буйг үзэхэд Сугар гараг агаар мандалтай юм байна. Хэрэв агаар мандалтай манай дэлхий шиг юм бол тэнд амьдрал байдаг бол яахав гэж.
ОНОМ 2020-09-16 119.40.98.106
Нөгөө сайд нь та наад аймаар бодлоо зөвхөн өөрийнхөө дотор хадгал. Надаас өөр хүнд яриад хэрэггүй. хэл ам гарч танд л муу юм болно гэх ухааны юм ярьдаг. Киноны уран сайхан болов уу. Гэхдээ Сугар дээр 1970 онд Оросууд анхны аппарат буулгасан орон юм. Агаар мандал нь маш их СО, СО2-той учир хүлэмжийн хийн нөлөөгөөр маш их халуун, наранд ойрхон, өтгөн агаар мандалтай, мэдээж буусан аппарат нь хэдэн секунд л ажилсан биз. Ангараг дээр буусан аппарат 2,3 секунд ажиллаад тасарсан байдаг юм. Сугарын …
иргэн 2020-09-16 66.181.182.75
Тэгээ тэг тэр сугар мугараа та 2 хуваагаад авч уз гэхиймуу хаашаа юм
Зочин 2020-09-16 103.229.122.92
AHУc ямар их шуналтай юм бэ?
ХЭХЭ 2020-09-16 192.82.78.82
ХАХА УЛААН ОРОСУУДЫН ШУНАЛЫГ ЭЭ ХАХАХА
Зочин 2020-09-16 64.119.27.175
Н.АМГАЛАНТУУЛ НИЙТЛЭЛИЙНХЭЭ ГАРЧИГИЙН НЭРИЙГ БУРУУ ӨГЧЭЭ. УГ НЬ "ОХУ АНУ-ТАЙ СУГАР ГАРИГИЙГ БУЛААЦАЛДАВ" ГЭХ БАЙЖ ДЭЭ.
Зочин 2020-09-16 45.12.220.116
АНУ арай дэндүү бүх зүйлд орох юм аа. Удахгүй энэ дэлхийн хүмүүсийг хаашаа харж бие засахыг заах байх шүү! Новшын милитаристууд.
Зочин 2020-09-16 202.126.88.190
Эхлээд жорлонд бие засаад сурчих
Зочин 2020-09-16 103.57.92.19
САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦАВ
зочин 2020-09-16 66.181.166.196
АНУ ОХУ хоёр Сугар гаригийг булаацалдав гэж гарчиг өгсөн бол зөв байх байлаа, ОХУ Сугар гаригийг өмчилж аваад тэрийг нь дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн юм шиг ойлгогдохоор гарчиг байна даа оросын талын сэтгүүлчээ, та мэдээд ОХУ-д Сугар гаригийг өгчихсөн юм уу
Зочин 2020-09-16 202.55.188.42
Удахгүй дампуурч сүйрэх гэж байж бас сансар огторгуйг өмчлөх нь шив.