ДХБ: Трампын татвар олон улсын худалдааны дүрмийг зөрчиж байна | News.MN

ДХБ: Трампын татвар олон улсын худалдааны дүрмийг зөрчиж байна

ДХБ: Трампын татвар олон улсын худалдааны дүрмийг зөрчиж байна

ДХБ: Трампын татвар олон улсын худалдааны дүрмийг зөрчиж байна

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) өчигдөр (2020.09.15) АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-ын бараанд тавьж буй татвар олон улсын худалдааны дүрмийг зөрчиж байна хэмээн мэдэгджээ.

ДХБ 2018 онд 234 тэрбум орчим ам.долларын бараанд ногдуулсан татварын талаар БНХАУ-аас ирүүлсэн гомдлыг хүлээн авч, анхаарал хандуулсан байна. Улмаар Трамп улс орнууд түнш орнууддаа ижил татвар тавих ёстой гэх мэт олон улсын худалдааны хэд хэдэн дүрмийг зөрчсөнийг тогтоожээ.

Гэсэн хэдий ч ДХБ-ын дүрэм хангалттай нөлөөлж чадахгүй. Учир нь АНУ шаардлагатай орон тоо гаргаж өгөөгүйгээс ДХБ-ын давж заалдах зөвлөл тун цөөхөн гишүүнтэй болсон юм.

Трамп Бээжинг хэлэлцээрийн ширээний ард суулган, оюуны өмчийн хулгай, технологи булаах зэрэгт холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Хятадын олон тэрбум долларын импортын бараанд татвар ногдуулсан билээ. Үр дүнд нь хоёр улс энэ оны эхээр урьдчилсан хэлэлцээр хийн тохиролцсон боловч ихэнх татварууд хэвээр байна. Улмаар АНУ-ын бизнес эрхлэгчдэд БНХАУ-ын бараанууд илүү үнэтэй болж, цаашлаад хэрэглэгчдийн гар дээр ирэх барааны үнэ эрс өсчээ.

Трампын засаг захиргаа ДХБ-ыг Хятадын талд орж байна гэж шүүмжилсээр ирсэн билээ. Мөн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизер өчигдөр (2020.09.15) Мягмар гаригт ДХБ-ын гаргасан дүгнэлтийг хатуу шүүмжилж, ямар ч үр ашиггүй байгууллага хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2020-09-16 66.181.178.104

delkhiin hudaldaanii baiguulga uuruu hugjij byu uls ornii erkh ashgiig zurchdug

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж