Хилс хэргээр 37 жил шоронд хоригдсон эрэгтэйг цагаатгажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Хилс хэргээр 37 жил шоронд хоригдсон эрэгтэйг цагаатгажээ

Хилс хэргээр 37 жил шоронд хоригдсон эрэгтэйг цагаатгажээ

АНУ-ын Флорида муж улсад бусдын үйлдсэн гэмт хэрэгт хилсээр гүтгэгдэн, ял шийтгүүлж, 37 жил шоронд суусан эрэгтэйг цагаатгажээ.

Роберт Дюбуаз 1983 онд 19 настай Барбара Грэмсийг зодож, хүчирхийлэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутай хэмээн үзэж ялласан байна. Шүүхээс түүнд цаазын ял оноосон ч удалгүй бүх насаар нь хорих шийдвэр гаргасан байна.

Дюбуазын ДНК-г гэмт хэрэгт авагдсан эд мөрийн баримтуудтай харьцуулж үзсэний үндсэн дээр түүнийг тухайн гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, суллажээ.

Дюбуаз “The Innocence Project” хуулийн байгууллагын төлөөлөгчдөд прокурорын байгууллагатай хамтран ажиллаж, гэм зэмгүй ч эрхээ хасуулан хоригдсон хүмүүсийн төлөө ажиллаж буйд талархаж байгаагаа илэрхийлсэн аж.

Эх сурвалж: THE GUARDIAN
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж