Сүга Ёшихидэ албан ёсоор Япон улсын Ерөнхий сайд боллоо | News.MN

Сүга Ёшихидэ албан ёсоор Япон улсын Ерөнхий сайд боллоо

Сүга Ёшихидэ албан ёсоор Япон улсын Ерөнхий сайд боллоо

Сүга Ёшихидэ албан ёсоор Япон улсын Ерөнхий сайд боллоо

Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргаар даваа гаригт /2020.09.14/ сонгогдоод байсан Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Сүга Ёшихидэ өнөөдөр /2020.09.16/ тус улсын Ерөнхий сайдаар сонгогдлоо.

Тэрбээр эрх баригч намын сонгуульд илт давуу ялалт байгуулсан ба шинэ Ерөнхий сайд болох нь тодорхой байсан юм. Энэ удаад парламентын нийт гишүүдийн дунд явуулсан санал асуулгаар тэр сонгогдож байна. Ийнхүү Япон улс сүүлийн найман жилд анх удаа шинэ удирдагчтай боллоо.

Учир нь эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээсээ өөрийн хүсэлтээр огцорсон Абэ Шинзо тус улсыг хамгийн удирдсан Ерөнхий сайд болоод байсан юм.Абэгийн Засгийн газар өнөөдөр бүрэлдэхүүнээрээ огцорч байгаагаа зарласан. Абэ Шинзогийн эхний засгийн газар 3188 хоног, дараагийн засгийн газар нь өнөөдрийг хүртэл 2822 хоног ажилласан нь хоёулаа Японы түүхэнд хамгийн удаан ажилласан засгийн газраар тодорсон юм.

Өдгөө 71 настай Сүга Ёшихидэгийн хувьд энгийн тариачин ардын гэр бүлд төрж өссөн, Абэ Шинзог 2006 онд хамгийн залуу Японы Ерөнхий сайд болсноос нь түүнтэй хамгийн ойр ажиллаж ирсэн хүн юм. Тэрбээр Абэ Шинзогийн үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ намын даргын сонгуулийн кампанит ажлын үеэр ярьж байсан билээ.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж