Шинэ Зеландад сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландад сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлджээ

Шинэ Зеландад сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлджээ

Шинэ Зеландад Лхагва гаригт сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас автобусны жолооч газар дээрээ нас барж, 40 хүн бэртэж гэмтсэн талаар Radio New Zealand мэдээлсэн байна. Тус хэвлэлд мэдээлснээр, осол Веллингтоноос урд зүгт 140 км зайд байрлах Палмерстон-Норт хотын галт тэрэгний зам дээр болжээ. Зургаан сурагч эмнэлгийн тусламж авсан байна.

Хотын цагдаагийн газраас мэдээлснээр, сургуулийн автобусаар зорчиж явсан сурагчид ноцтой бэртэл гэмтэл аваагүй бөгөөд галт тэрэгний машинистын хувьд бүх зүйл хэвийн байгаа аж. Холбогдох албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж