Алга болсон утсаа олтол сармагчин сэлфи хийсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Алга болсон утсаа олтол сармагчин сэлфи хийсэн байжээ

Алга болсон утсаа олтол сармагчин сэлфи хийсэн байжээ

Закридз Родзи  гэх 20 настай малайз эр гар утсаа алга болгоод маргааш нь гэрийнхээ ойролцоох модон дундаас олсон байна. Гэтэл утсан дээр нь сармагчин сэлфи зургаа авхуулж, видео бичлэг хийсэн байжээ.

Тэрбээр “сахилгагүй” сармагчингийн авсан зураг, бичлэгийг “Магадгүй 100 жилд нэг удаа харж болох ховор тохиолдол” хэмээх тайлбартайгаар цахим сүлжээнд нийтэлсэн нь олон хүний анхаарлыг татсан байна.

Түүнийг өглөө босоход гар утас нь алга болсон байжээ. Унтаж байхад нь гэрт нь хулгай орсон гэж бодоод шалгаж үзэхэд хулгай орсон шинж тэмдэг байхгүй байсан аж. Ингээд тэр утсаа хайж байшингийнхаа арын модон дундаас олсон байна. Утсаа цэвэрлэж, нээж үзэхэд гар утасных нь зургийн цомог “бячхан хулгайч”-ийн сэлфи зургаар дүүрсэн байжээ.

Үүнээс өмнө 2015 онд Индонезийн ойд зураг авч байсан зурагчны камерыг макаки сармагчин шүүрэн зугтаж, өөрийн зургаа авсан нь олонд алдаршиж зурагчин тэр зурагнаас ихээхэн ашиг олж байжээ. Харин амьтны эрхийг хамгаалагчид сармагчин тэр зургийг дарсан тул сармагчинд ч ашиг хүртээх нь зүйтэй гэж шүүхэд хандаж байв. Шүүхийн шийдвэр зурагчин Дэвид Слейтер талд гарсан ч тэрбээр амьтны эрхийг хамгаалах “PETA” байгууллагад зургаас олсон ашгийнхаа 25 хувийг хандивлаж байсан билээ.

 

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж