Клипперсийн аваргын төлөвлөгөөг Йокич, Мюррей нар нураав | News.MN

Клипперсийн аваргын төлөвлөгөөг Йокич, Мюррей нар нураав

Клипперсийн аваргын төлөвлөгөөг Йокич, Мюррей нар нураав

Клипперсийн аваргын төлөвлөгөөг Йокич, Мюррей нар нураав

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны плей-оффын хоёрдугаар шат өнөөдөр/2020.09.16/ албан ёсоор өндөрлөж, бүсийн шигшээ тоглолтууд эхэллээ.


  • Лос Анжелес Клипперс 89 – 104 Денвер Наггетс

Улирлын эхэнд л аварга авах томоохон зорилгыг өмнөө тавьж, өнөө цагийн шилдэг тоглогчид болох Кавай Леонард болон Пол Жорж хоёрыг багтаа нэгтсэн Клипперс плей-оффын хоёрдугаар шатнаас хасагдлаа. Угтаа цувралыг 3-1 гэсэн харьцаатай илт давамгай тэргүүлж байсан ч Денверийн залуус тэднийг гурван тоглолтонд дараалан хожчихлоо. Ялангуяа Денвер Наггетс багаас Серби төвийн тоглогч Никола Йокич болон Жамал Мюррей нар сүүлийн тоглолтуудад гайхалтай байж багаа өрнөд бүсийн шигшээ шатанд шалгарахад том тус хүргэв. Өнөөдрийн шийдвэрлэх долоо дахь тоглолтонд Никола Йокич 16 оноо, 13 оновчтой дамжуулалт, 22 самбараас бөмбөг, Жамал Мюррей 40 оноо тус тус авсан бол эсрэг багаас Кавай Леонард 14 оноо, Пол Жорж 10 оноо авчээ.

Өрнөд бүсийн шигшээ шатанд Лос Анжелес Лэйкерс – Денвер Наггетс учраа таарлаа. Улиралд энэ хоёр баг хоорондоо дөрвөн тоглолт хийсэн ба Лэйкерс гуравт нь илүүрхжээ.

  • Бостон Селтикс 114 – 117 Майами Хит

Дорнод бүсийн плей-оффын шигшээ шат өнөөдөр эхэлсэн. Хоёр залуу багийн тулаан эхнээсээ л ширүүн өрсөлдөөнтэй явагдаж, тэргүүллээ үе тус бүр дээр солилцож байлаа. Дөрөвдүгээр үеийн сүүлийн нэг минутанд тоглолтын хувь заяа шийдэгдсэн гэж хэлж болно. Бостон Селтикс баг хоёр оноогоор тэргүүлж байхад Хит багаас Жимми Батлер гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч үүнээс төд удалгүй Жэйсон Тэтум техникийн алдааны шидэлтийг амжилттай гүйцэтгэн тооны харьцааг тэнцүүлсэн. Ийнхүү тоглолтын үндсэн цагт ялагч тодорсонгүй нэмэлт цаг руу шилжив. Нэмэлт цагийн төгсгөлд Жэйсон Тэтум тоглолтын тооны харьцааг тэнцүүлэх оролдлогыг хийсэн боловч Бэм Адебайо түүн дээр хаалт хийн багаа ялахад томоохон үүргийг гүйцэтгэлээ.

Майами Хит багаас Жимми Батлер, Горан Драгич, Жэй Кроудэр нар 20 болон түүнээс дээш оноо авсан бол Бостон Селтикс багаас Жэйсон Тэтум 30 оноо авч багийн нөхдөө тэргүүлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж