Грек сурагчдад “аварга маск” тараажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Грек сурагчдад “аварга маск” тараажээ

Грек сурагчдад “аварга маск” тараажээ

Грек улс бүх сургуулиудыг үнэгүй маскаар хангахаар төлөвлөж, эхний ээлжийн маскуудаа сургуулиудад тараасан байна. Гэвч хэмжээгээ буруу авснаас болж хүүхэд байтугай эцэг эхийнх нь толгойд ч томдохоор маск үйлдвэрлэснээ хожимдож мэджээ.

Эхний ээлжийн “аварга маскууд“ энэ долоо хоногт тараагдсан бөгөөд эрх баригчид алдаа гаргаснаа өчигдөр/2020.09.15/ хүлээн зөвшөөрчээ. Сургуулиудыг үнэгүй маскаар хангах тендерт ялж 500 мянган маскны захиалга авсан Еаннис Статопулос “Хэмжээнүүд анхнаасаа л маш том байсныг би анзаарсан” хэмээн ярьжээ. Гэвч хариуцлагагүй алдаанаас болж 10-аас доош насны хүүхдүүдийн 10см байх ёстой маскыг 18см, 10-аас дээш настай хүүхдүүдийн маск 12см байх байсныг 22см болгон үйлдвэрлэсэн байна.

Эрүүл мэндийн сайд Вассилис Контозаманис дээрх алдааг засгийн газар, гүйцэтгэгч хоорондын буруу ойлголцлоос болсон хэмээн хэлээд, оёхоос өмнөх даавууны хэмжээг бэлэн болсон бүтээгдэхүүний хэмжээтэй андуурсан байж магадгүй хэмээжээ.

Харин захиалга гүйцэтгэгч компанийн зүгээс гэрээгээр заасан хэмжээгээр маск үйлдвэрлэсэн хэмээн мэдэгджээ. Тэдний мэдэгдсэнээр дээрх хэмжээг Грекийн засгийн газрын коронавирустэй тэмцэх эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хорооноос өгсөн аж.

Улмаар грекчүүд цахим ертөнцөд хүүхдүүдийнхээ гэртээ авчирсан аварга том маскаар гангарсан зургаа нийтлэх болжээ.

  [/newsgallery]

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж