Мандал сумын сурагчид тахианы махнаас хордлого авчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Мандал сумын сурагчид тахианы махнаас хордлого авчээ

Мандал сумын сурагчид тахианы махнаас хордлого авчээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 36 сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй есдүгээр сарын 6-нд сумын эмнэлэгт хандсан талаар мэдээлсэн. Албан ёсны шинжилгээний эцсийн хариу энэ долоо хоногт гарна гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын дарга Б.Баттүвшин мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар тус сумын эмнэлэгт нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж, бусад нь эмнэлгээс гарсан байна. Нэг хүүхдийн биеийн байдал хэвийн гэв. Хордлогын шинж тэмдэг илэрсэн 6-10 насны 36 хүүхэд сумын эмнэлэгт хандсанаас 14 нь хэвтэн эмчлүүлж байсан бол 27 болж нэмэгдээд байсан юм.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын дарга Б.Баттүвшиний мэдээлж буйгаар “Хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүүхдүүдийн шээс, цусны шинжилгээний урьдчилсан хариу гарсан. Маргааш хүүхдүүдийн хордлого авсан байж болзошгүй тахианы махнаас авсан шинжилгээний хариу гарна. Бид бүх шинжилгээний хариуг нэгтгэж, дууссаны дараагаар мэдээлэл өгнө” гэлээ.

Мандал сумын Онцгой комисс есдүгээр сарын 7-нд хуралдаж, гуравдугаар сургуулийн үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бага ангийн 25 бүлгийн 810 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийсэн. Тус сумын гуравдугаар сургууль нь 400 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч өнөөдрийн байдлаар дөрөв дахин их ачаалалтай 1600 хүүхэд суралцдаг гэдгийг албаныхан хэлж байв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж