Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.16/ болж байна. Хуралдаанаар зарим томилгоог хийжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн дэд сайд асан Л.Бямбасүрэнг томилсон байна. Түүнчлэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар хурандаа Д.Ганхуягийг жинхэлжээ. Түүнийг өнгөрөгч наймдугаар сард Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байв.
Д.Ганхуягийн хувьд тус яамны Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2015 оноос БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг албыг залгуулж иржээ. Мөн 2005 онд Конго улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.
Холбоотой мэдээ