НИТХ-ын Тэргүүлэгчид даваа гарагт хуралдана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

НИТХ-ын Тэргүүлэгчид даваа гарагт хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

НИТХ-ын Тэргүүлэгчид даваа гарагт хуралдана

НИТХ-ын Тэргүүлэгчидийн элжит хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 8-нд болно. Хуралдаанаар гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай, соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам батлах тухай, гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих концесс олгох, гэрээ байгуулах, зөвшөөрөл хүсэх тухай,  УБ хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төр хувийн хэвшлийн түншлэл, концессын хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээс гадна шашны байгууллагуудад зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэн батлах юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Тэнгэрийн бөө 2016-02-05 122.201.31.73

Ялангуяа бөөгийн байгууллагын талаар ил тод хэлэлцэх нь чухал. Зарим газар хүрээлэн гэж байгуулж буй бөөгийн байгууллага нь дотроо ямар эрдэм шинжилгээний бүлэг буюу хэсэг байхгүй байгаа нь хачин шүү дээ.