Арабын нэгдсэн Эмират, Бахрейн улсууд Тель Авивтай Цагаан ордонд энхийн гэрээ байгуулж байх зуур Газаас хэд хэдэн пуужин Израил руу хөөргөсөн байна. Израилын агаарын хамгаалах систем алдалгүй ажилласнаар харьцангуй бага хохирол амсч, зургаан хүн бэртжээ.
Пуужингийн аюулын дохио өчигдөр/2020.09.15/ Израилын өмнөд хэсгийн хэд хэдэн хотуудад дуугарахад АНУ-ын зуучилснаар Тель Авив, Бахрейн энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Арабын нэгдсэн Эмиратын тал харин Вашингтон орох замдаа явж байсан гэнэ.
Video from the impact scene in Ashdod, #Israel pic.twitter.com/8wJBzpQUzG
— Aurora Intel (@AuroraIntel) September 15, 2020
Аюулын дохио эргийн хотууд болох Ашкелон, Ашдод хотуудад дуугарсан бөгөөд болсон явдлыг гэрчилсэн иргэд гар утсаараа бичлэг хийн цахим орчинд тавьцгаажээ. Сайн дурынхан пуужингийн халдлагаас нийт зургаан хүнд анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд тэднийг одоогоор сэтгэл зүй болон биеийн шокноосоо гарахад нь туслах эмчилгээ хийж буй гэнэ.
Израилын батлан хамгаалах хүчний мэдээлснээр Газын зурвасаас хоёр пуужин хөөргөсөн бөгөөд тэдний нэгийг нь агаар дээр амжилттай устгажээ. Болсон явдлыг нүдээр үзсэн нэг иргэн пуужин хамгаалалтыг нэвтэрч байх үеийг дурандаа буулгасан байна.
Gaza right now. Hamas rockets in response to peace deal being signed in White House pic.twitter.com/zgr0LDzUqh
— Jake Wallis Simons (@JakeWSimons) September 15, 2020
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ