НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид “Өлзийт”, “Таван толгойн уулзвар”-ын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Гал түймэр унтраах аврах 30, 65 дугаар анги, мэргэжлийн байгууллагуудын томилгоот алба хаагчдын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд мэдээлэл бүхий самбарыг хотоос орох, гарах иргэдийн зам дагуу байршуулаад байна гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.