"Франц иргэн бидэнд дахин талархаж байгаагаа илэрхийлсэн"

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

COVID-19

"Франц иргэн бидэнд дахин талархаж байгаагаа илэрхийлсэн"

"Франц иргэн бидэнд дахин талархаж байгаагаа илэрхийлсэн"

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.09.16/ мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Сүүлийн хоёр өдөр нийт 940 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Тодруулбал,

  • Наймдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 261 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 15-нд Франкурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 240 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 15-нд зэвсэгт хүчний онгоцоор ирсэн 77 хүний шинжилгээ,
  • Наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
  • Тусгаарлах байранд тусгаарлагдсан гадаадын 18 хүний шинжилгээ,
  • тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн 36 эмч, ажилчид,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 52 жолооч
  • тандалтын зорилгоор түүврийн аргаар арван сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 311,үүнээс 301 хүн эдгэрсэн. Сувиллын ажиглалтад арван хүн байгаа бол гэрийн ажиглалтад 14 хүн байна. Ажиглалт хяналтын хугацаа дууссан 277 хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн клиникт арван хүн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн зургаан хүн байгаа бол хүнд дөрвөн хүн байна.

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Франц иргэнийг нутагтаа очоод шинжилгээ өгөхөд вирусийн улбаатай зүйл илрээгүй гэсэн буруу ташаа мэдээлэл явах болжээ. Тиймээс үүнд нэмэлт мэдээлэл өгье. Өнгөрсөн хугацаанд Франц иргэн бидэнтэй мейл хаяг болон утсаар холбоотой байсан. Өчигдөр түүнтэй утсаар холбогдоход “ Улсдаа очоод шинжилгээ өгөхөд эсрэг бие буюу дархлал маш сайн тогтсон, эсрэг биетийн 78 хувийн үзүүлэлтэй байна. Эмчилгээ маш сайн хийгдсэн байна” гэсэн. Эмчилгээний зургаа хүртэл бидэнд явуулсан. Мөн тэрбээр бидэнд баярлаж талархаж байгаагаа дахин илэрхийлсэн. Тиймээс буруу ташаа мэдээллийг онцгой үед гаргаж байгаа нь дайсагнаж буйн хэлбэр юм шүү. Бидний нөр их хичээл зүтгэл, олон хүний нойр хоолгүй ажилласан хөдөлмөр, эмчилсэн 96.8 хувийн амжилтыг үгүйсгэж байгаа нь улс орноо эвгүй байдалд оруулахаас гадна дэлхий дахинд сөрөг хандлага үүсгэж байгаа үйлдэл юм. Эмч нар худал мэдээлэл тараасан хүнд хатуу арга хэмжээ авахыг холбогдох албаныхнаас хүссэн. Франц иргэн ийм байдал үүссэнд маш их харамсч буйгаа мөн илэрхийлсэн" гэлээ.

ОРОН НУТГИЙН ЕСӨН ЦЭГТ 409 ИРГЭН АЖИГЛАЛТАД БАЙНА

Онцгой байдлын Ерөнхий газрын тадэд дарга Б.УУГАНБАЯР:

-Есдүгээр сар гарснаас хойш зургаан удаагийн тусгай үүргийн нислэгээр 1554 хүн эх орондоо ирсэн байна.

  • Есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 257 хүн иргэн эх орондоо ирсэн
  • Есдүгээр сарын 4-нд болон өчигдөр /2020.06.15/ Сөүл рүү  тусгай үүргийн  онгоц хоёр удаа ниссэн. Дээрх нислэгээр нийт 535 хүн ирсэн.
  • Есдүгээр сарын 8-ндХонконг-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн.
  • Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор   нийт 263 иргэн эх орондоо ирсэн
  • Есдүгээр сарын 14-нд  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 238 хүн ирсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын  тусгаарлан ажиглах 31 зочид буудал, амралтын газарт  2240 иргэн байна. Орон нутгийн есөн цэгт 409 иргэн ажиглалтад байна. Нийт дүнгээр 2649 хүнийг тусгаарлан ажиглах арга хэмжээг шуурхай штабаас зохион байгуулан ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулаад зарим тусгаарлах байрууд тодорхой хэмжээний завсарлага авах санал гаргасан. Цаг агаар хүйтэрсэн учраас ажиглалтад байгаа иргэдийг гаднаас, дулаан хувцас хэрэглэл авах боломжоор хангахаар болсон.

ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР СИАТЛ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ 850 ИРГЭДЭЭ АВЧИРНА

Гадаад хэргийн яамны консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

-Өнөөдрийн байдлаар гадаад улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 10803 болж буурсан байна. Гурав хоногийн өмнө энэ тоо 11800 орчим байсан.  Үүн дээр нэг зүйлийг тодотгоод хэлэхэд нэн шаардлагатай нутаг буцах хүсэлтэй  иргэдийн тооны хувьд өндөр байгаа мэт боловч энэ сардаа яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо бүс нутгуудаар нь аваад үзвэл Европын болон  Зүүн өмнөд Азийн бүсэд буурсан. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй өндөр байгаа таван улс байна. Тухайлбал, БНСУ-д 5028, АНУ-д 2128, Казакстан улсад  896, Турк улсад 795, Австралиас  480 иргэд тус, тус  нутаг буцах хүсэлтээ гаргасан байна. Тиймээс энэ  сард  Сөүл-рүү дөрвөн удаагийн нислэг үйлдэж нийт 1000 орчим иргэдээ  эх орондоо авчирна. Мөн АНУ-аас ирэх иргэдийг гурван удаагийн  транзит нислэгээр татан авна. Мөн есдүгээр сарын сүүлээр Сиатл руу шууд нислэг үйлдэж 850 иргэдээ авчирна. Нутаг буцах хүсэлтээ өгсөн иргэдийн дунд санхүүгийн хүндрэлд орсон, тийзээ худалдаж авч чадахгүй байгаа иргэд олон бий. Тиймээс санхүүгийн боломжгүйг нотолсон иргэдэд “Хилийн чанадад байгаа монгол улсын иргэдэд туслах санг”-ийн шугамаар асуудлыг нь шат дараатай шийдвэрлэнэ.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Tuesday, September 15, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж