“Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт” үйлдвэр болон өөрийн үйлдвэрийн ажилтандаа “Давуу эрхийн хувьцаа”-ны найм дахь улирлын ногдол ашгаа хуваарилж эхэллээ. Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь анх 2018 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйлдвэрлэлийн үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дамжуулан үйлдвэрийнхээ болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтанд хүртээхээр жилийн 30 хувийн хүүтэй баталгаат ногдол ашиг олгосон нь Монголд анх удаа хэрэгжүүлсэн ажлуудын нэг юм.
“Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь ажиллаж эхэлснээсээ хойш зургаа дахь жилдээ орон нутагт 220 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж, 806 ханган нийлүүлэгч хувь хүн, байгууллагатай хамтран ажиллаж 102 тэрбум төгрөгийн дотоодын худалдан авалт хийжээ. Улс, орон нутгийн төсөвт 198 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлж, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас тодруулдаг “ТОП-100 Аж ахуйн нэгж”-ээр дөрөв дэх жилдээ шалгараад байна.
Холбоотой мэдээ