Японы парламент Ерөнхий сайд Абэ Шинзогийн суудлаасаа буух өргөдлийг хүлээн авсны дараа өнөөдөр (2020.9.16) Засгийн газар нь огцорлоо. Японы Засгийн газрыг хамгийн удаан тэргүүлсэн Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн наймдугаар сард огцорч буйгаа зарласан юм.
Түүний залгамжлагчаар Ёшихидэ Сүгаг Даваа гаригт сонгогдож, Либерал Ардчилсан намын тэргүүн болжээ. Тэрбээр Абэ Шинзог 2006 онд хамгийн залуу Японы Ерөнхий сайд болсноос нь хойш дэргэд нь хамгийн удаан баруун гар нь болж ажилласан нэгэн. Ёшихидэ Сүга нь Японы хойд хэсгийн Акита мужаас гаралтай, гүзээлзгэнэ тариалагчийн хүүгээс улстөрч болсон гэдгээрээ алдартай. Тэрбээр Абэ Шинзогийн эхлүүлээд гүйцээж чадаагүй үйл хэргийг үргэлжлүүлэх аж.
Эх сурвалж: Washington Post
Холбоотой мэдээ