Ерөнхий сайд У.Хүрэлсүх монгол хэл, бичгийн асуудлыг хөнджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.16-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх монгол хэл, бичгийн асуудлыг хөнджээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх монгол хэл, бичгийн асуудлыг хөнджээ

БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

НЭМЭЛТ:

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийж байгаа  албан ёсны хоёр өдрийн айлчлал өндөрлөлөө.  Тэрбээр өчигдөр  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын  Гадаад хэргийн сайд Ван И нар  албан ёсны хэлэлцээ хийcэн. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, У.Хүрэлсүх нарт бараалхсан юм.

Түүний айлчлал албан ёсоор өндөрлөж, 13.30 цагт нутаг буцжээ.


ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН АСУУДЛЫГ ХӨНДЖЭЭ

НЭМЭЛТ:

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тэй уулзахдаа хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг ярилцахын зэрэгцээ Өвөр Монголд үүсээд байгаа нөхцөл байдал монгол хэл бичигтэй холбоотой асуудлыг хөндөн ярилцаж, өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны есдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэхээр тогтов.


ЕРӨНХИЙЛӨГЧ ВАН И-Д ЭКО ХҮНС ЭКСПОРТЛОХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

НЭМЭЛТ:

Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа.

Коронавируст цар тахлын улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтын үеэр халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгуулж байна. Тодруулбал, талуудын албан ёсны төлөөлөгчид гурван метрийн зай бүхий аюулгүй бүсэд байраа эзэлснээр уулзалт эхэллээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий дахин тархсан цар тахлын үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгасан үйл явдал болж байна гээд, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд дэвшүүлсэн мэндчилгээг нь уламжилж өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан билээ. Айлчлалын хүрээнд хүнд хэцүү үеийг туулж буй хятадын ард түмэнд монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгон 30 мянган толгой хонь хандивлаж байгааг мэдэгдсэн юм. Улмаар хандивын 30 мянган толгой хонийг хятадын талд хүлээлгэн өгөх бэлтгэл ажил ид явагдаж байна.

Уулзалтын үеэр талууд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам баяжуулж, хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, цаашид улам нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд идэвх, санаачилгатай ажиллах, ингэхдээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэх нөөц бололцоо хангалттай байгааг онцолж, монголын цэвэр хөрс, ус, агаарт боловсорсон “эко” хүнсийг экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн хоёр орны хүмүүнлэгийн харилцааны зарим асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал болохыг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс-БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Ван Игийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүслээ.


ВАН И ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАНА

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийж байгаа  албан ёсны айлчлал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр үдээс хойш  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын  Гадаад хэргийн сайд Ван И нар  албан ёсны хэлэлцээ хийcэн. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд бархаалхах юм байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт  бараалхана. Уулзалтыг ойрын зайнаас бус тусгаарлалтын дэглэм сахиж, алсын зайнаас санал солилцох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
160
ТэнэглэлТэнэглэл
33
ЗөвЗөв
28
БурууБуруу
20
ХахаХаха
18
ХөөрхөнХөөрхөн
12
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж