Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг сонгох, иргэдийн амьжиргаа, амьдралд хамгийн ойр байдаг төлөөлөгчдийн сонгох сонгууль хаяанд иржээ. Аймаг, дүүргийн төлөөлөгчид иргэдийн амьдралд илүү ойр байж, тэдний амьдрал ахуйд хэрэгтэй шийдвэрийг гардаж, үзэглэдэг учраас орон нутгийн сонгууль хамгийн ач холбогдолтой.
2020 оны сонгуулиар сонгогчид МАН-д дахин итгэл үзүүлсэн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, хийсэн ажилд нь дүн тавьсан гэсэн үг. Мэдээж Засгийн газрыг хэн тэргүүлж, бодлогыг аль нам гаргаж байгаагаас төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа шууд хамааралтай. Ялангуяа нэг нам дангаараа эрх барьж байгаа үед төрийн дээд, дунд, доод шатны төлөөлөгчид нь ч мөн нэг нам байж төрийн шийдвэр бүх шатандаа жигд хэрэгжинэ.
Гэхдээ эрх баригч намд сөрөг хүчнээс гадна, ард түмний хяналт маш чухал. Тиймээс орон нутгийн сонгуульд сонгогчид хамгийн их ач холбогдол өгөх ёстой юм. УИХ-ын сонгуулийн сүүдэрт “дарагдчих” гээд байдаг учраас сонгогчид ч намууд ч орон нутгийн сонгуульд анхаарал бага хандуулдаг жишиг бий. Тиймээс өнгөрсөн удаад Орон нутгийн сонгуулийн хуулийг батлахдаа сонгуулийг ирцийг тооцож 07.00-20.00 цаг хүртэл, сурталчилгааны өдрүүдийг 15 болгож багасгасан. Түүгээр зогсохгүй орон нутгийн сонгуульд ирц хамаарахгүй гэж зохицуулсан нь өөрөө сонгогчдын идэвхийг бууруулж буй нэг хэлбэр гэж харах хүмүүс бий.
Орон нутгийн сонгуульд иргэд хэрхэн ач холбогдол өгөх ирэх дөрвөн жил бидний юу хүлээж байгаа, бидний амьдралд юу хэрхэн нөлөөлөх вэ гэдэг маш чухал. Ялангуяа УИХ-д олонх болсон намд итгэл үзүүлж, орон нутгаа өгөх үү, эсвэл сөрөг хүчин ялах уу гэдэг том сонголтын өмнө байна. Өнгөрсөн удаагийн туршлагуудаас харахад нэг нам дангаараа УИХ, орон нутгийн сонгуульд ялалт байгуулах нь хоёр талтай. Мэдээж, төрийн бодлого шат шатандаа хэрэгжээд, нэг намын бодлого, нэг мөрийн хөтөлбөр хэрэгжүүлээд явах, төрийн бодлого тогтвортой үргэлжлэх зэрэг давуу талууд олон бий. Үүнийг хүсч байгаа сонгогчид ч олон бий.
Гэхдээ нөгөө талдаа ямар нэг хяналтгүй, сөрөг хүчингүй, иргэний нийгмийн дуу хоолойг сонсохгүй хүч түрэн зүтгэх аюул бий. Парламентад олонх болсон эрх баригч намыг орон нутгийн сонгуульд багаар нь дэмжих нь өөрөө сонгогчдын амьдрал ахуйд хамгийн их нөлөөтэй боловч нөгөө талдаа сонгогчийн, иргэний нийгмийн, сөрөг хүчний дуу хоолой “боомилогдох” эрсдэл ч үүснэ.
Тиймээс сонгогчид орон нутгийн сонгуульд хариуцлагатай, идэвхтэй оролцох хамгийн чухал үе ирээд байна. Таны хайхрамжгүй, хариуцлагатай хандаагүй сонголт төрийн бодлого тогтворгүй, талцал хуваагдалд нэрмээс болохоос нэмэр болохгүй шүү гэдгийг сануулъя. Ялангуяа дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, тогтвортой, улс төрийн тэмцэл, хагаралгүй ухаалгаар даван туулахад төрийн бодлого тогтвортой байх нь хамгаас чухал юм шүү, сонгогчдоо!
Ш.ЧИМЭГ
иргэн 2020-09-16 103.229.121.208
Эх орноо гэсэн чин сэтгэлтэй мэдлэг чадвартай хүмүүс гаргах хэрэгтэй. Өнөөгийн МАН-д ч мэдлэг чадвар дорой төрийн албыг хувийн байгууллага мэт ойлгочихсон албан хаагчидтайгаа хүндэтгэлгүй ханддаг ажлаа мэдэхгүй хууль дүрэм зөрчдөг мулгуу хүмүүс мэр сэр байнаа байна. Одоо нам мам гэж солиорох шаардлагагүй. АН-ыхан ч юм л бол нөгөө намаа муучилж гоочилж улыг нь шагайж муу болгоныг тохох гэж өвчигнөх хэрэггүй дээ, сонин биш болчихож
Владимир Ильич Ленин 2020-09-16 202.9.46.84
УИХ-д МАН давамгайлснаараа давамгайлаад орон нутагт сөрөг хүчин нь давамгай байвал улс төрийн тэнцвэртэй байдал бий болж ард түмэн л хожино. Энэ нь талцалд биш харин тогтвортой, харилцан хяналттай нийгмийн тогтолцоонд хүргэнэ. Үүнийг олон улсын практик харуулж байгаа юм.
зочин 2020-09-16 202.131.225.197
Бараг л орон нутгийн сонгууль явуулах хэрэггүй юм шиг санагдана. Нэгэнт төр барьж буй намаас өөр нам орон нутагт ялбал ажил нь явдаггүй, ард түмэн нь хохирдогийг өнгөрсөн 30 жилд бид бишгүйдээ амслаа. Худлаа нэг их нутгийн өөрөө удирдах ёс, ардчилал гэж ард түмнийг хуурахаа больёодоо_ хайран цаг, хайран мөнгө. Зүгээр л нэгдсэн нэг сонгуультай болсон дээрдээ.
ХУУЛЬЧ 2020-09-16 192.82.64.190
30 ЖИЛ МАЛ ШИГ АМЬДАРЧ УХААН СУУХГҮЙ ХОЙНО ДЭЭДЧҮҮДИЙН ҮҮРЭГ ДААЛГАВАРААР ОРОН НУТАГТ ЗАСАГ ДАРГА НЭРТЭЙ ТАВИУЛ НӨХӨД ДУРААР АЙШИЛЖ ОРШИН СУУГЧИД ГАЗРАА МЭДЭДГҮЙ БОЛЖ ХӨДӨӨД АЛС ХОЛЫН НАМАНЦАРУУД ГАЗРЫН НАЙМАА АШИГТ МАЛТАЛЫГ ДУР МЭДЭН БУЖИГНУУЛЖ,,,, ХОТОД АЛЬ ӨӨДТЭЙ ӨНГӨТЭЙГ АВИЛГАЛ АЛБАН ТУШААЛААРАА ДАРАМТАЛЖ ОРШИН СУУГЧИД ИРГЭДЭЭ ХОХИРООДОГИЙГ ТЭГЭЭД ЗӨВ ГЭХЭЭР МОНГОЛ ДАНДАА ЯЛДАГ ХЭРЭГ ,,,,,БҮҮ ТЭНЭГТ ,,,,,,,
Баяр 2020-09-16 59.153.113.133
МАН-ын орон нутгийн авилгажсан сүлжээг нураахын тулд сөрөг хүчинд саналаа өгөх нь зөв юм. Өвөрхангай Увс Дархан гээд аймшигтай авилгачид орон нутгийг зайдагнаж байна. Хүрэлсүхэд ухамсарын шанаа өгөхгүй бол манай улсыг Хойд Солонгос болгох нь байна шүү
Zochin 2020-09-16 122.201.19.99
Hoid solongos bishee ard tvmen yls tur togtwortoi bgaasai gesendee MANiig songoson ym
songogch 2020-09-16 66.181.161.40
oron nytagt yun surug huchniig gargah ve,bodlogo heregjihgui ajil yavahgui
Зочин 2020-09-16 210.238.186.160
Зөв нийтлэл байна. Сонгуульдаа идэвхтэй оролцоод хөндлөнгийн сөрөг хүчин гаргахгүй бол эрүүл нийгэм сайхан амьдрал гэж бодохын ч хэрэггүй шүү.