АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн сурталчилгааны баг энэ сарын 11-нд гаргасан зурагт хуудсандаа санамсаргүйгээр Оросын сөнөөгч онгоцыг дүрсэлснийг олон хүмүүс ёжилж байна.
Энэхүү зурагт хуудсанд гурван америк цэрэг алхаж, дээгүүр нь сөнөөгч онгоцууд нисч байгааг дүрслээд “Цэргүүдээ дэмжие” гэх утгатай уриаг бичжээ. Харамсалтай нь зурагт хуудсанд дүрслэгдсэн сөнөөгч онгоцнууд нь Оросын “МиГ-29” загварын онгоц байсан төдийгүй нэг цэргийнх нь барьсан буу нь мөн л Оросын “АК-47” буу байгааг цэргийн мэргэжилтнүүд баталжээ.
Оросын мэргэжилтнүүд “Тэд манай цэргүүдийг дэмжиж байгааг харахад таатай байна” хэмээн хошигнон ярьж байгаа аж.
Зурагт хуудсанд ашигласан дүрсийг Трампын сонгуулийн кампанит ажлын баг “shutterstock.com” сайтын сангаас авсан байна. Ийнхүү бүтэлгүй ажилтнуудынхаа “ачаар” АНУ-ын Ерөнхийлөгч Оросын мэргэжилтнүүдийн доог тохуу болоод амжжээ.
Эх сурвалж: Politico
Холбоотой мэдээ