НЭМЭЛТ:
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоолын зорилго нь анх удаа болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлаж хорих бус зорчих эрхийг нь хязгаарлаж хорих ангийн зардлыг багасгах, сэтгэл зүйн дарамтад өртөхөөс сэргийлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлтэйгээ хамт байж хөдөлмөр эрхлэх боломж бий болгох зорилгоор Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг тусгаж өгсөн байна. Тогтоол батлагдсанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий хөрөнгийн зардлыг гаргаж, хорих ангийн ачааллыг бууруулах зорилготой юм байна.
Эрүүгийн хуулийн 140 зүйлийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тусгасан байжээ. Эрүүгийн хууль батлагдсанаас хойш шүүхээс хорихоос өөр төрлийн ялыг
- 2018 онд 9652
- 2019 онд 11840
- 2020 оны есөн сарын байдлаар 9748 ялтан байгаагаас 6363 ял шийтгэл авсан хүмүүсийн ялыг биелүүлж, 3385 ялтан хяналтанд байгаа аж.
Тиймээс энэхүү тогтоолыг баталж зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын эх үүсвэрийг шийдвэрлэж, санхүүжилтийг олгох, бэлтгэл ажлыг хангахыг холбогдох сайд нарт даалгажээ.
Ийн мэдээллийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөнгөн ял буюу анх удаа, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн зорчих эрхийг хязгаарлан цахилгаан бугуйвч зүүлгэх бөгөөд ингэснээр эхний хагас жилд 1081 хүнийг энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна. Мөн ялыг хэрэгжүүлэх нь хорих зардлыг бууруулах бөгөөд одоогийн тооцооллоор гурван тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой гэв. Дэлхийн 30 гаруй оронд энэхүү ялыг ногдуулдаг бөгөөд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд ажил хийх, сурч боловсрох эрхийг нээлттэй байлгахаас гадна хорих ял эдлэхгүй байх нь засан хүмүүжүүлэх ач холбогдолтой гэлээ.
Цахилгаан бугуйвч байршил тогтоох, явсан чиглэл тогтоох, зайны мэдээллийг агуулах бөгөөд хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй. Ялыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан бугуйвчийг худалдан авах бөгөөд худалдан авалтад онцгой анхаарч, хамгийн хямд үнэтэйг нь сонгосон гэв.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна
Хууль зүйн сайд Х.Нямбаатар Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна
Posted by News.mn on Tuesday, September 15, 2020
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.16/ хуралдана. Барилга хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах Засгийн газрын тогтоолууд болон бусад асуудал, мөн хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг батлав. Томоохон төслүүдийн санхүүжилтын талаар Сангийн сайд танилцуулга, мөн бусад асуудал хэлэлцэхээр товложээ.
Улсын онцгой комиссын саналын дагуу өнгөрсөн Даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-н хүртэл, боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ээс, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллага, спорт, урлагийн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр хязгаарлалттай байсан үйлчилгээний байгууллагууд, боловсролын байгууллагууд, урлаг, спортын арга хэмжээнүүд хэвийн горимд шилжиж байна гэсэн үг юм.
Холбоотой мэдээ